Нийгэм мэдээ

"Шинийн 2-нд золгодоггүй гэдэг худал"

Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл хийлээ.

Хилэнт эх хэмээх модон луу жил улирч, могой жил гарч буйд зориулан, төв Гандангаас ерөөл, ном хурах талаар мэдээлэв. Тодруулбал, Шинийн 2-ноос 15-ныг хүртэл өдөр бүр 14.00 цагаас тогтмол ном хурах аж.

Тэр дундаа шинийн 7 буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Тэргүүн хамба Д.Жавзандорж өөрөө олон нийтэд зориулан ном айлдана. Тухайн айлдварын тухайд эхний хэсэгт бурхан багшийн намтар цадиг, хоёр дахь хэсэгт насны авшиг хүртээх ном хурах юм байна.

Насны авшиг хүртээснээр сонссон хүний нас уртасдаг гэж үздэг аж.

Түүнчлэн гуравдугаар сарын 16-нд Гандантэгчинлэн хийдийн дэд хамба лам С.Гантөмөр "Билгүүний зүрхэн судар" номыг ч айлдах юм байна. "Билгүүн зүрхэн судар"-ыг хоосон чанарын тайлбар гэлээ.

Түүнчлэн иргэдийн дунд Шинийн 2-ны өдөр золгодоггүй гэх яриа, ойлголт түгсэн. Энэ жилийн хувьд Шинийн 1 тасарсан. Иймд битүүний маргааш золгох эсэх эргэлзээ ч бий болсон юм. Энэ тал дээр Гандантэгчинлэн хийдээс "Шинийн 2-ны өдөр золгодоггүй гэдэг зүйл байхгүй. Уламжлалын дагуу зүг мөрөө гаргаж, золгоно" гэж тайлбарласан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа 2нд золгоол үргэлжлээл байдаг шүүдээ харин 7г цээрлэдэг юм золгодоггүй

Зочин
Зочин

Янз бүрийн юм зохиохдоо сайн хүмүүс байдаг шшү

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button