Нийгэм мэдээ
Улаанбурханы зөөвөрлөгдсөн тав дахь тохиолдол бүртгэгдлээ
Улаанбурханы халдварт өвчний зөөвөрлөгдсөн тав дахь тохиолдол бүртгэгджээ. Энэ бусад тохиолдлуудын адил Вьетнам улсаас зөөвөрлөгдсөн байна.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт
Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн
зорчигчоос илэрчээ.
ХӨСҮТ-өөс тус чиглэлээр нисэж ирсэн зорчигчдыг улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт 08:30-17:30 цагийн хооронд яаралтай хамрагдаарай гэж сануулсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бүр заваарсан юм боллоо шүү. Вьeтнам тайланд гэсэн ха лтар газрууд руу үхсэнээ хийж явдаг байнаа