Нийгэм мэдээ

Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 10-нд дуусна

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03.01-ны өдрөөс 03.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулах боломжтой.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button