УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Парламентад суудалтай намуудаас ИЗНН манлайлж, шинэ дүрмээ УДШ-д хүргүүллээ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөн тухай хуулийн төслийг өөрчилснөөр, намууд шинэчилсэн дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэгтэй болсон.

2025 он гарснаас хойш ШИНЭ нам, Монголын ногоон намууд УДШ-д шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхээр хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл, парламентад суудалтай намуудаас ИЗНН манлайлж, гуравдугаар сарын 10-ны өдөр буюу өчигдөр УДШ-д шинэ дүрэм бүртгүүлэх өргөдөл гаргасан байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн таван намаас бүрдсэн. ИЗНН-ын хувьд Улсын дээд шүүхэд бүртгэлээр эхний дөрөвт бичигддэг, парламентад гурван төлөөллөө суулгасан нам юм.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жижиг намууд дүрмээ шинэчлэн хүргүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай, товчхондоо "Амжихгүй байна" гэж олноор хүсэлт гаргасны дагуу сунган, 2025.12.31 болгосон.

Угтаа үүний цаана эрх баригч гурван намын ашиг сонирхол бий гэж шүүмжилсэн юм. Үнэхээр харахад "Амжихгүй байна" гэгдсэн жижиг намууд шинэ дүрмээ түрүүлж хүргүүлэн, парламентад суудалтай нь аг жиг оргисоор байна. Харин ИЗНН үүгээр манлайлал үзүүлэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button