Нийгэм мэдээ

Улаанбурхан өвчний дархлаажуулалт орон даяар 95 хувьтай байна

Өнгөрсөн 7 хоногт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, улсын хэмжээнд вакцинжуулалтын судалгааг гаргаж, шаардлагатай хэсгүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-д даалгасан.

Үүний дагуу “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын явцыг танилцууллаа.

Үүнд: Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт Улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button