Нийгэм мэдээ

827 тэрбумаар барих Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол

Гурван блок сургууль, таван блок цэцэрлэг, 100 ортой эмнэлэг, 47.530 ам метр талбайд авто зогсоол, 152.650 ам метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам болон явган хүний замыг цогцоор шийднэ хэмээсэн Сэлбэ дэд төв төслийн бэлтгэл ажил явагдаж буй. Энэ ажил Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлнэ хэмээсэн.

Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас энэ сарын 7-нд зарласан байдаг.

Ингэхдээ, 4362 айлын орон сууц барихаар нэгдүгээр багцын санхүүжих дүн 373.6 тэрбум, хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг байна. Тус өртөг нийт 827 тэрбум болж байгаа бөгөөд нийт өртөг энэ ондоо бүрэн санхүүжих юм байна.

Харин санхүүжих нийт өртөг Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөжээ. Тус тендерийн материалыг ирэх сард буюу /2025-04-16/-ны өдрийг дуустал хүлээн авах аж.

Тус төслийн явцын талаар албаныхан "Одоогийн байдлаар чөлөөлөлтийн явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, 1690 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1664 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан. Түүнчлэн барилга угсралтын ажлыг эхлэхээс өмнө хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байгаа" хэмээн мэдээллээ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв
3 сар 18, 2025 13:59

Орос, Хятадин компанар баруул. Гол 3-н зүйлээ баруул ! !

Зочин
Зочин
3 сар 19, 2025 17:40

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button