Танилц: Сангийн сайдын ахалсан Экспортыг дэмжих ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Дэлхийн худалдааны асуудалтай холбоотой хүндрэлээс үүдэж нүүрсний үнэ 30-40 хувиар унасан. Үнэ унаснаас болж БНХАУ-ын компаниуд нүүрсийг татан авахгүй байгаа нөхцөл үүсээд буй.
Тиймээс нүүрсний үнийн бууралттай холбоотой төсвийн орлого бүрдүүлэлт дээр үүссэн орон зайг нөхөхөөр Засгийн газар Экспортыг дэмжих ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.
Тус ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа.
Тэгвэл Б.Жавхлангийн ахалсан Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Ажлын хэсэгт Засгийн газраас сайд нараас:
- Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
- Боомтын сайд Б.Тулга,
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар багтсан байна.
Ажлын хэсэгт албан газруудын дарга нараас:
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү,
- Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал,
- Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн,
- Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц,
- Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо,
- Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
- Зам тээврийн яамны Төмөр зам далайн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт нар багтжээ.
Мөн зарим компанийн захирлууд ажлын хэсэгт орсон байна. Үүнд:
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт,
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон,
- “Эрдэнэс критикал Минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чагнаадож,
- “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар багтсан байна.
Шинээр байгуулагдсан ажлын хэсэг одоо 4.5 тэрбум ам.доллар байгаа валютын улсын нөөцийг ирэх 4, 5 дугаар сард 5.4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Валютын улсын нөөц дээд хэмжээндээ 5.4 тэрбум ам.долларт хүрч байсан. Харин ажлын хэсэг цаашид валютын нөөцийг үүнээс ч давуулах зорилт тавьжээ.
Мөн Монгол Улсын урд хилүүдэд овоороод буй 9.5 сая тонн нүүрсний асуудлыг зохицуулахаар ажлын хэсэг хамгийн түрүүнд хилийн боомтуудад ажиллах аж.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг тив тэнгэр ниргэсү
Баахан парлайсан хар мафи шахуу харчууд. Наад төрийн өмчитүүдээ чадвартай эмэгтэйчүүдээр удирдуул. Ядаж л авлига хар хор бага явна