Нийгэм мэдээ

Н.Одончимэгт авлига өгсөн хэрэгт холбогдсон “Ванхүү” ХХК-ийн барьсан эмнэлгийн агуулах ашиглалтад оров

Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад орууллаа. Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх юм. 

Хүчилтөрөгчийн агуулахын барилгын зураг төслийг “Дукат” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн байна.

Эргэн сануулахад, Өнгөрөгч арван сард Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг авилга албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр үйлдэл дээрээ АТГ-т баригдсан.

Холбогдсон хэргийг тодруулбал, нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байсан.


Улмаар Н.Одончимэгт авилга өгсөн хэмээн Ванхүү ХХК"-ийн гүйцэтгэх захирал Б.Боролзойхүү, Зөвлөх инженер Ч.Ганчөдөр" нар шалгагдаж байсан түүхтэй.

Дараа нь хахууль өгсөн гэх "Ванхүү" ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорихоос татгалзаж, Н.Одончимэгийг нэг сар цагдан хорихоор болсон ч зургаан хоног цагдан хориод 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр суллаж байсан билээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл Н.Одончимэгт хилийн хориг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 17, 2025 11:01

ҮНЭХЭЭР ГОЁ ЮМАА МОНГОЛД АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭНЭ МЭТ ГАРУУДАД БАРИГДАХГҮЙ ХИЙЛ ДЭЭ ГЭДЭГ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА ШҮҮ.ЯМАРТ НЬ ЛАНЦГАР ЯЛ ӨГӨӨД ЯМАР ХУЛГАЙЧУУД НЬ ИНГЭЭД ГЭРЭЭСЭЭ ИХ МӨНГӨТЭЙ БАРИГДААД ТАРХИ ТОЛГОЙГОО ИЛҮҮЛЭЭД ЯВДЫН БОЛ.НҮҮРСНИЙ ГЭХ ХӨГЖЛИЙН БАНК НОГООН АВТОБУСНЫ БАДАМЖУНАЙГИЙН ГЭХ ХЭРГҮҮД МАНАН МЭТ ЗАМХРАН АЛГА БОЛОХ НЬ ЗҮГЭЭР Л ГАЙХАМШИГ ГЭЛТЭЙ ШҮҮ ТӨРИЙН АЛБАНЫ СУУДЛЫГ ХУВИЙН АМБИЦААРАА АШИГЛАЖ БАЙГАА ЭНЭ НӨХДҮҮДЭД ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЖИШИГ ТОГТООЖ ӨГӨХӨД МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ИХ ТОМ ҮҮРЭГ РОЛЬТОЙ ЮМ ГЭЭЧ

Зочин
Зочин
4 сар 17, 2025 18:23

Ванхүүгийн хүмүүсийг цагдан хорихгүй ямар учир байна

Авилгалч банзaл авгай
Авилгалч банзaл авгай
4 сар 17, 2025 19:06

Энэ Одончимэг МАН-ынх

зочин
зочин
4 сар 19, 2025 08:33

монгол авилгачидын намынх юм уу.

Зочин
Зочин
4 сар 18, 2025 17:13

Боролзойхүү ха ха ах дүү 2 нармийсан гуйлгачид байдгиймдаа

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
4 сар 20, 2025 13:10

Азгүй хүн байна.Азтай хүн баригдахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button