Нийгэм мэдээ

Нарансэвстэйн ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан дүгнэлтээ гаргана

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалт бий. Уг заалтыг хасуулах иргэдийн өргөдөлд хангалттай хэмжээний гарын үсэг цугласан тул УИХ-аас ажлын хэсэг байгуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан энэ ажлын хэсэг асуудлыг судалж үзэн, дүгнэлт гаргах учиртай.

Ажлын хэсэгт Ж.Бат-Эрдэнээс гадна Б.Баярбаатар, Б.Батбаатар, Ж.Золжаргал, Э.Болормаа нарын гишүүд бий юм. Намрын чуулган завсарласан хугацаанд ажлын хэсэг голчлон төвлөрч ажиллана гэсэн ч тодорхой ажлын үр дүн харагдахгүй байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хувьд "Бид газар дээр нь очиж ажиллан, дүгнэлтээ гаргах учиртай. Хэдийгээр дүгнэлт гаргах хугацаа өнгөрсөн ч зохион байгуулалтад орно. Боломжийг эрэлхийлнэ. Дэлхий ганц хүнд зориулагдаагүй. Тийм ч учраас энэ агуулгаарх олон улсын цөөнгүй конвенцод нэгдэн орсон. Нарансэвстэйн асуудлын цаана олон улсын эрх зүй яригдаж байгаа. Энэ талаас нь судалж танилцуулна" гэж хэлжээ.

Өөрөөр хэлбэл ажлын хэсэг дүгнэлтээ гаргах хэдийнэ болчихсон юм байна. Гэхдээ төдийлөн анхаарал хандуулаагүй мэт дүр зурагтай. Ямартай ч Ж.Золжаргал гишүүний хэлснээр тэд Говийн их дархан цаазат газрын А бүс рүү явж, нөхцөл байдалтай танилцах бололтой.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

НЭГ ТАЛААС ГАЗАР НУТГАА ХАМГААЛСАН ГОВЬАЛТАЙЧУУД БОЛОН ЭХ НУТГИЙХАА УНАГАН ТӨРХИЙГ ТЭР ХЭВЭЭР НЬ ХАДГАЛЖ АН АМЬТДАА ХАЙРЛАСАН МОНГОЛ ТҮМНИЙ ГЭГЭЭЛЭГ ХҮСЭЛ НӨГӨӨ ТАЛААС ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙ ГӨНӨӨХ АМАГЛАН ХЭН БИЛЭЭ ТЭР СОНИН ГАР ЯЛАХ УУ? ЯЛАГДАХ УУ? ХЯТАДУУДААС АВСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨХ ҮҮ? ЭС ӨГВӨЛ ХҮҮРЭЭ ТАРААЛГАХ УУ? ГЭДЭГ ТЭМЦЭЛ ЮМ.ШУДРАГА ИРГЭН БҮР ЭНЭ БООМТЫГ НЭЭЛГЭХГҮЙ ГЭЖ ТЭМЦЭЭД БАЙГААШТ ТҮЙ МАЙ НЭЭЧИХЭВЭЭ ГӨЛӨГӨӨ

Настан
Настан

Нээлгэхгүй байж гэмээн алгын чинээхэн говийн тэрхэн газар тэсч үлдсэн говийн хэдхэн амьтад чинь тэсч үлдэнэ шүү. Хятадтай сүжрээд хөгжихөөр болсон тэр хугацаа аль эрт өнгөрчлөө. Хүний өөрийн шуналын дэвүүдийг өөгшүүлэх түй май ч хэрэг байхгүй шүү. Хэзээнээс билээ дээ ай хөөрхий гэж, эцэг өвгөдийн үeэс хужаа нарын тарыг танихын дээдээр таньсан хүмүүс чинь миний ард түмэн шүү. Урвагч, шуналтангууд гэж үeэс үeд ад үзэгдэж ирснээр түүхтэй юм шүү.

Зочинолдо
Зочинолдо

за та нар бас худа лдагдчихав даа .байгаль амьд байх ёстой шүү сүйтгэж болохгүй шүү

Зочинолдо
Зочинолдо

хятад улс монголын өмнөд хэсгийг а лбаар сүйтгэж,ард иргэдийг нь дайжуулж сөнөсөн цөл болгож байгаад,аажмаар ямх ямхаар өөрийн болгох холын өмхий санаагаа хэрэгжүүлэх бүхэл бүтэн нууц төлөвлөгөөтэй байгаа нь мэдээж.нэгэнт өөрийн болгосон хойноо шороон түмээрээ орж ирээд хот босгож хөвч тайга ч болгож чадна

Холбоотой мэдээ

Back to top button