Нийгэм мэдээ

Ангууч буюу Б.Баттөрийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Өсвөр үе, хүүхэд залуучуудын элч“-ээр томилов

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Ангууч буюу Б.Баттөрийг тус сангийн Өсвөр үе, хүүхэд залуучуудын Элчээр томилсон байна.

Б.Баттөр 2021 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллаж, арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Тэрээр манай байгууллагын анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхижуулах Жиу Жицүгийн клуб байгуулах, хүүхдүүдэд ЧИП багц хандивлах зэрэг олон ажлуудыг хийсэн.

Тус сангаас "Түүний тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд тусална гэж найдаж байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, боломжуудыг нь өргөжүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд нь туслах болно" хэмээсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тархины нуруу нугасны өвчтэй болсон бх харын өмнө хамраараа газар шаасан

Зочин
Зочин

Зодоон нүдээний хүнийг томилх буруу

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Sanaachlagatai bgaarai da.

Зочин
Зочин

За даа дүү энд тэнд хүүхэд залуучуудын нэр барьж шившиг болоод яваад байв даа кккк

Зочин
Зочин

Яг зөв харин ч зөв хүн боллоо

Холбоотой мэдээ

Back to top button