Нийгэм мэдээ

Улаанбаатар 14 хотод хуваагдаж, 214 байгаа засаг дарга 53 болж цөөрнө

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байв.

Энэ хүрээнд Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ хархорум, Налайх, Багануур гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34 дагуул дөрвөн хотыг байгуулж бие даан хөгжүүлэхээр төлөвлөсөн.

Харин Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж 214 Засаг даргатай байсныг дөрөв дахин цөөрүүлэхээр тусгасан юм. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад үйлчилгээг авч байхаар 20 минутын хот стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцсон.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Зүгээр л хорооныхоо тоог цөөлж болоогүй юм уу
Хот гэхээр шал өөр статустай нэгж шүү дээ

Иргэн
Иргэн

Монгол улсаар МАН-АН-Н мафиууд тоглож дууслаа!!! Дараагийн МАН-АН-Н мафиууд гарч ирээд бас самарна!!! Новшийн МАН юм даа!

dante
dante

физикийн хууль гэж юм бн балай Монгол байхаа хэзээ болих вэ

Зочин
Зочин

Сургууль цэцэрлэг шинээр барьж багш нарын орон тоог нэмэгдүүл. Боловсролын чанарын сайжруул

Зочин
Зочин

УБ хот нь юу гэж тэмдэглэгдэж үлдэх юм бол

Зочин
Зочин

Улаанбаатарыг Нью Йорк гэж бодооюудаа, 1.6хан сая иргэнтэй хотоо зөв зохион байгуулчихаж чадахгүй юм аа. Би яг мэдрэл гэж боддоггоо

Зочин
Зочин

14 хотын даргатай болно, эдгээрт хотын номертой, хотод насанд хүрээд 20 жил амьдарсан хүн сонгоно шүү

Зочин
Зочин

ӨӨ хөөрхий 20минутын хотыг ийм амархан шийдэх байсан юмуу. Манай дарга нар мөн ч ухаантай шүү. Одоо тэгээд хот хоорондын тээврийн хэрэгслээр зорчихдоо нэг удаад хэд хэдэн хотоор дамжаад аялал хийх үү. ажилдаа явах уу. Дараагийн шийдвэр нь хотын иргэд тухайн хотдоо л сурч, амдарч ажиллах болох бх даа. хөгжилдөөд хөшөөчихийм байна л даа.

Монгол хүн
Монгол хүн

МОНГОЛЧУУДЫГ ОЛОН ХУВААХ
МАНЖ БОДЛОГО
ХЯТАД ӨВӨӨТЭЙ НЯМБААТАРЫН БУРУУ
МОНГОЛ ТӨР ӨӨРӨӨ БУРУУТАЙ

багш
багш

МАН хэсгийн ухуулагч нараа олон болгох бодлого

Зочин
Зочин

zochin.

Зочин
Зочин

За даа 42 хороон дарга 2 туслахтай бх гэнэ. нийлээд 3 толгойтой 126 болох юм бна.1 сая хүн амтай УБ хот арай тэнэг олон хотод хуваагдан амьдрах юм бна. Араб Дубай 1,5 сая иргэнтэй 4,5 сая цагаачтай гэж сонссон. Тэд 7 дүүрэгтэй л гэх юм билээ. Баларсан завхарсан юм болох юм бна. Тгд хот дамжихаар аймаг хөдөө явахаар пост дээр мөнгө төлдөг шиг төлбөр нэхэмжилж баяжих уу?

Холбоотой мэдээ

Back to top button