Нийгэм мэдээ

"Тамхи асааж өгсөнгүй" гэх шалтгаанаар караокены гадна нэгнээ хөнөөсөн хэрэг гарчээ

Баянгол дүүрэгт өнгөрөгч наймдугаар сарын 11-12-ныг шилжих шөнө нэр бүхий караокены гадна өмнө нь нэгэнтэйгээ уулзаж байгаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр этгээд маргалдан, нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ.

Бид энэ төрлийн хэргээс сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн талаар тоймлон хүргэж байна.

Тодруулбал, 40 орчим насны Г, 50 гаруй насны А тай Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах ... VIP караокены гадна таарч "Тамхи асааж өгсөнгүй" гэх маргааны улмаас хохирогч А-г халаасан дахь мэсээр хөнөөж, гэр рүүгээ зугтаасан байна. Улмаар маргааш нь ажилдаа явж байхдаа цагдаад баривчлагджээ.

Эл хэргийг үйлдсэн Г. шүүхэд "Тухайн өдөр эхнэрийн хамт гараад дэлгүүрээс хүүхдүүдийн сургуулийн хувцас бэлдээд гэртээ хүнсний зориулалттай хутга аваад найзын гэрт очсон. Орой ажлаа тарж ирээд дэлгүүрээс 1 шил архи 8 лааз пиво авч уусан. Би өөрөө дуулах сонирхолтой тул тэд нарыг явахгүй болохоор нь ганцаараа явсан. Тэнд очоод амь хохирогчтой маргалдсан. Эхлээд надаас гал байна уу гэхэд нь гал байна гэхэд миний тамхийг асаагаад өг, би өөрөө тамхиа асааж үзээгүй, эр эмгүй надад бөхөлздөг чи миний тамхийг асааж өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би чадахгүй гэж хэлээд маргалдаад караокены хажуугийн дэлгүүрт дуудаад архи нэхсэн. Нэг залуу намайг салгаад явуулсан. Би найзынхаа гэрт буцаж очоод дэлгүүрээс авсан гялгар ууттай зүйл дотор хутга байхаар нь айлын хүүхдүүд хуруу гараа эсгэх вий гэж санаа зовоод хутгаа халаасанд хийгээд, гадаа гарч тамхи татаж байгаад одоо хүмүүс явсан байх гэж бодоод буцаад караоке орж дуулах гэж буцаж очсон. Тэгэхэд амь хохирогч яваагүй байсан. Чи яах гэж энэ хавиар эргэлдээд байгаа юм би чамайг гишгэх газаргүй болгоно, чамайг яаж ч чадна, би 83 оноос хойш энд байлаа гээд маргалдаж байгаад би ийм үйлдэл хийсэн" хэмээн мэдүүлжээ.

Харин хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлж оршуулгын зардал болон сэтгэл санааны нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Улмаар тухайн хэрэг болсон газрын ойр хавийн камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, амь хохирогчийн шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр уг хэрэг үйлдсэн нь хөдөлшгүй байдлаар тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Г.-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 17 жилийн хорих ял оноосон байна. Мөн хохирогчийн ар гэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 15.1 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1-Хүнийг алах

10.1 дүгээр зүйл.Хүнийг алахХэвлэх

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Олзвой
Олзвой

Амнаасаа болж .. бүдүүлгээр хэлэхэд хохь чинь л гэж хэлье дээ

Зочин
Зочин

Shorond ochood tamhi asaaj ug gd ochson udruu heleed uzehgui yu

Зочин
Зочин

Өнгөрсөн оны 8 дугаар сард болсон хэрэг үү

Зочин
Зочин

????

Зочин
Зочин

????

Холбоотой мэдээ

Back to top button