Top StoriesЯрилцлага

П.Батчулуун эмчийн охин Хонгорзул: Аав уулзах бүрдээ “Шүүх үнэн зөв шийднэ, битгий санаа зов” гэж хэлсээр байгаа

ЭМЯ-ны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Харин одоо УДШ-ээр хэлэлцэхээр болоод байна.

Үүнтэй холбогдуулан түүний охин Б.Хонгорзултай ярилцлаа.

-Асуудлыг УДШ хэлэлцэхээр боллоо. Үүний өмнөхөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл эрүүл мэндийн байдал нь хорих ялаас чөлөөлөх үндэслэлтэй талаар ярьсан. Үүн дээр аав нь ямар байр суурьтай байна. Уучлал хүсэх гэдэг шиг гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйтай агаар нэг ойлгогдоно шүү дээ?

-Магадлангаар суллагдах, уучлал хүсэх, өршөөлд хамрагдахын аль аль нь гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулга. Аав маань анхнаасаа алдаа гаргаагүй гэдгээ хэлж, байр сууриндаа хатуу байж ирсэн. Одоо ч өмнөх шатны хурлуудад барьж ирсэн байр суурь нь өөрчлөгдөөгүй. Тийм ч учраас Дээд шүүхэд гомдлоо гаргасан, энэ хүсэлтийг нь хүлээн авч хэлэлцэхээр болсон. Магадлангаар суллах, уучлалын тухай яригдсаар ирсэн үү гэвэл тийм. Гэхдээ дээр хэлсэнчлэн аль ч нөхцөл нь гэм буруутайн дараа яригддаг. Анхан шатны хурлын дараагаас ялыг биеэр эдлэх боломжгүй тул магадлангаар чөлөөлөгдөх боломж бийг манай хуульчид болон бид мэдэж байсан. Угаас аавын биеийн байдал гэнэт муудсан юм биш ээ. Чихрийн шижингийн хүндрэл, зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдал, түүний дагах хүндрэлийн улмаас мэс засалчаараа ажиллахаа болиод 12-13 жил болж байна. Биеийн хүчний ачаалал авах боломжгүй болсон хэдий ч оюуны ачаалал авах хэмжээнд буюу зохицуулалтын, бичиг цаасны энэ ажилдаа шилжээд ажиллаж байсан.

Ерөөсөө шинжлэх ухааны чухал ололт болсон энэхүү салбарын суурийг анхнаас нь зөв тавьж эд эрхтний наймаа, өөр бусад төрлийн асуудал гаргахгүй байхын тулд олон улсын туршлагад суурилсан арга барилыг нэвтрүүлсэн. Энэ бол шат шатандаа тусдаа үүрэг чиглэл бүхий багууд байх, энэ нь хуульд заагдсан байх. Тийм ч учраас тархины үхэлтэй бодит донор болох боломжтой эсэхийг тооцох баг гэж бий, энэ оношийг тавихын тулд маш олон удаагийн, олон төрлийн шинжилгээ хийдэг. Энэхүү багийг тухайн өвчтөнийг хүлээн авсан эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахалж байдаг. Яг энэ тохиолдол дээр ГССҮТ-ийн баг хамт олон байсан гэсэн үг. Үүний дараа ар гэртэй уулзан зөвшөөрөл авах буюу тухайн үед манай ааваар ахлуулсан багийг дууддаг. Зөвшөөрөл авсны дараа эд эрхтнийг harvest хийх баг орж ирнэ. Энэ хооронд реципиентийг сонгох, бэлтгэх багууд мөн тусдаа ажиллаж байдаг. Ингэхээр тус тусдаа ажил үүргийн хуваарьтай багуудаас тогтсон, цогц үйл ажиллагаа. Харин аав маань ар гэртэй уулзан зөвшөөрөл авах үйл ажиллагааг хариуцдаг. Ар гэр нь ч уг зөвшөөрлийн хуудастай танилцан, зөвшөөрч, гарын үсгээ зурсан байсныг сэтгүүлчийн ил болгосон нийтлэл, материалаас харсан.

Эрүүл мэндийн манаанд байгаа ямар ч эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүн ардаа эрүүл саруул байгаасай гэж хүсэж ажилладаг. Харамсалтай нь Монгол Улсад жилд дунджаар 17 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдэж байгаагийн тэргүүлэх шалтгаанд Зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл, гаднын шалтгаант, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, амьсгалын тогтолцооны эмгэг байна. Эдгээрээс тархины үхэлтэй хэмээн оношлогдсон тохиолдлуудаас маш олон нарийн шалгуурын дагуу, бодит донор болох боломжтой эсэхийг тогтоосны дараа талийгчийн ар гэртэй уулзах асуудал яригдана. ЭМХТ-өөс жил бүр гаргадаг эрүүл мэндийн үзүүлэлтийн статистик мэдээллээс харахад, 2018-2023 оны хоооронд эмнэлгүүдээс 7000 орчим мэдээлэл авснаас 259 нь тархины үхэлтэй боломжит донор хэмээн тогтоогдсон. Дахин нарийвчилсан шинжилгээ хийхэд 64 нь бодит донор болох боломжтойд тооцогдсон байна. Ингээд ар гэртэй нь уулзахад 26 нь зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. Ийм буянтай донор, түүний ар гэрийг маш их хүндэтгэн, үргэлжид талархаж хандана шүү дээ.

Нөгөө талаас аавыг шийтгэсэн хуулийн заалт өөрөө амьд хүн дээр яригдах агуулгатай. Гэхдээ одоо бүгдээрээ ойлгож байх шиг байна. Ер нь энэ том шинжлэх ухааныг нутагшуулахдаа салбар дамнасан ойлголцлыг анхаарч үзэх ёстой юм байна. Эмч нар нь чадавхажлаа гэхэд хууль эрх зүй, сэтгүүл зүйн салбарынхан болоод холбогдох бүхий л салбарынхан адилхан хөгжих учиртайг ойлголоо. Уг нь аавын багийнхан цагдаа, хуулийн байгууллага дээр сургалт явуулдаг байсан. Гэхдээ л цаг нар, санхүүгийн чадамжаар хязгаарлагдмал учир сургалт, мэдээллийн хүртээмжийн асуудал бас байдаг байх. Эрүүгийн цагдаагийн албатай хүртэл хамтарч, эрхтний наймаатай холбоотой мэдээ, мэдээллийн мөрөөр орж таслан зогсооход гар бие оролцож ажилладаг байсан юм билээ.

-Аавынх нь биеийн байдал одоо ямар байна вэ. Сүүлд уулзахад УДШ-ээр хэлэлцүүлэх болсныг сонсоод юу гэсэн бэ. Нэгдүгээр сарын сүүлээс хоригдлоо, энэ хугацаанд сүрьеэ ч туслаа. Гэтэл ШШГЕГ-ын дарга нь гарч ирээд “Сүрьеэ тусаагүй” гээд л мэдэгдсэн. Яг ямар байдалтай байгаа юм бэ?

-Аав одоо ч хуулийн байгууллагад итгэж байгаа. УДШ-ээр хэлэлцэнэ гэдгийг сонсоод баярлан хүлээн авсан. Долоо хоногт нэг удаа 20 минутаар уулзах эрхтэй байдаг. Одоогийн байдлаар эмнэлэгт байгаа. ШШГЕГ-аас сүрьеэ тусаагүй гэж мэдэгдэл хийж байсан. Гэхдээ сүрьеэгийн онош батлагдсан. Монголчуудын 70 орчим хувь нь сүрьеэгийн нян тээгч учраас яг хаанаас халдвар авсан, эсвэл тээгч байж байгаад халдвар нь идэвхэжсэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй. Тухайн үедээ сүрьеэгүй гэдэг ойлголт түгээчих шиг болсон. Гэхдээ одоо сүрьеэгийн бас нэлээд хүнд эмчилгээг хийлгэж байгаа нь үнэн.

-Биеийн байдал нь тогтворжиж байна уу?

-Өглөө бүр даралт нь унаж, өдрийн турш хэлбэлзэж байгаа. Зүрхний үйл ажиллагаа нь 33 хувьтай, үүнээс муудна уу гэхээс сайжрахгүй гэсэн. Судас чөлөөлж стент тавьсан ч зүрхний өөрийнх нь булчингийн үйл ажиллагаа сул байна. Хөдөлгөөн хязгаарлагдмал байх хэрээр л булчингийн үйл ажиллагаа улам сулардаг. Дээрээс нь бөөрний дутагдлын эрсдэл гарч ирсэн нь бидний санааг зовоож байгаа.

-Яаралтай хийх шаардлагатай мэс ажилбар зэрэг бий юу?

-Би зүрхний эмч биш болохоор зүрхний булчингийн үйл ажиллагааг дэмжих бусад төрлийн мэс засал, эмчилгээний талаар нарийн мэдэхгүй. Гэхдээ миний ойлголтоор, зарим нэг судас бөглөрөлтэй хэвээр байгаа. Одоо эмийн тусламжтайгаар зүрхийг дэмжиж, тогтоон барьж байна. Өдөрт 30 гаруй төрлийн эм ууж байгаа. Даралт нь тогтворгүй, эмийн хүчээр л  барьж байх шиг байна. Нөгөө талаас сүрьеэгийн эмчилгээ өөрөө хүнд, зүрхний үйл ажиллагаатай нь харшилдаад байгаа бололтой.  

-Сэтгэл зүйн хувьд?

-Мэдээж асар их хүлээлттэй байгаа. Шантарч, сэтгэлээр унасан үе зөндөө л бий байх. Долоо хоногт ганцхан удаа уулздаг болохоор тэр бүгдээ бидэнд харуулдаггүй. “Битгий санаа зовоорой” л гэж хэлдэг. Биднийг бас хүчтэй байгаасай гэж хүсээд байгааг нь мэдрээд л байгаа.

-УДШ-ийн өмнө өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн, бэлтгэл ямар байгаа вэ?

-Анх үндсэн гурван өмгөөлөгчтэй байсан. Манай өмгөөлөгч нар бүгд пробоно буюу сэтгэлийн дуудлагаар энэ хэрэг дээр ямар нэг төлбөргүй ажиллаж байгаа. Давж заалдах шатанд эмч нар нийлээд анагаахын салбарын мэргэшсэн хуульч, өмгөөлөгчйг санал болгосон. Одоо нийт таван өмгөөлөгчтэй болсон. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, манай өмгөөлөгч нар муу ажиллаагүй. Зарим нэг хүмүүс пробоно учраас сайн ажиллахгүй байна гэсэн яриа гаргаад байгаа. Тийм зүйл байхгүй, бид өмгөөлөгч нартаа итгэж байгаа. Ганцхан энэ шинэ тутам, анхны кэйс дээр хаана хаанаа ойлголт, хэрэглээний бөгөөд бүрэн бус хуулийн асуудал байна л даа. Гэхдээ энэ удаад нэлээд тодорхой болчихвол дараа дараагийн олон асуудалд зам чиг нь болж өгөх учиртай гэж харж байна.

-Зарим хүн УДШ-ийн хуралдаанд стратеги, үндэслэлээ өөрчилж ордог. Та бүхний хувьд хэвээрээ юу?

-Цагаатгах, хэрэгсэхгүй болгох гэдэг үндэслэлээ л тавьж байгаа. Огт өөрчлөөгүй.

-Үйл явдал өөрөө хоёр жилийн өмнө, 2023 онд болсон. Гэтэл эмч нар хэвлэлийн бага хурал хийж, ар гэр нь хэвлэлд ярилцлага өгч эхлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хэдийнэ гарчихсан байлаа. Энэ хугацаанд яагаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, процессын нарийн зааг ялгааг таниулах үйлдэл хийгээгүй юм бэ?

-2023 оны наймдугаар сард энэ үйл явдал болсон. Харин есдүгээр сараас сошиалд сэвэгдэж эхэлсэн. Тэр хүртэл бид юу ч мэдээгүй. Сошиал дээр мэдээлэл цацагдахад аав “Ойлголтын зөрүү гарсан, санаа зовох зүйлгүй”  л гэж байсан. Үнэнийг хэлэхэд би Zarig.mn-ий анхны лайвыг ч үзэж чадаагүй. Тэр сэтгүүлчийн аавтай минь яаж харилцаж байгааг хараад үнэхээр бүтэн үзэх зүрх хүрээгүй. Анхан шатны шүүх хурлын дараа ухрааж үзсэн. “Бос доо, уучлалаа гуй. Алгаа хавсраад гуй” гэж байгаа байхгүй юу. Гэтэл аав донорын ар гэрт улсаас өгөх ёстой 3.5 сая төгрөг очоогүйд л, өөрөө төрийн албан хаагч тул төрийнхөө өмнөөс уучлал хүссэн. Харин гарчиг нь “Эрхтэн тоносноо эмч хүлээн зөвшөөрлөө” байсан. Ингэж болохгүй биз дээ. Мэс засалд нь оролцдог хүн нь ч аав биш шүү дээ.

Хэлж, хэрэлдэж уралдаж болох байсан ч аавыгаа буруугүй, тухайн үед сэвж байсан зүйл нь байж боломгүй худал гэдгийг мэдэж байсан болохоор аавынхаа “Алдаа гаргаагүй тул тайван бай. Үнэн зөв шийдэгдэх нь гарцаагүй. Адилхан авирлаад яах вэ” гэсэн үгэнд итгэн орхисон. Аав цагдаа руу байн байн хэргийн материал бүрдүүлж өгч байгаа гээд л яваад байсан. Нэг мэдсэн чинь хилийн хориг тавигдаад л, удалгүй анхан шатны шүүх хуралдчихсан.

-Уг нь ар гэрийн гомдсон анхны шалтгаан болох 3.5 сая төгрөг бол таны аавын асуудал биш шүү дээ?

-Уг нь тийм. Өгөх ёстой газар нь тусдаа. Тэгээд ч анх 2022 онд тэр журмыг батлуулах гэж хөөцөлдсөн хүн чинь миний аав өөрөө, түүний баг хамт олон шүү дээ. Өвчлөл, үхэл улам бүр залуужиж байгаа цаг үед ийм буянтай үйл хийж, бусдад амьдрал бэлэглэж байгаа донорын ар гэрт төр хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн утгаар хөөцөлдөж байсан. Тэгэхдээ тэр мөнгө нь ар гэрийн гарт бэлнээр өгөх бус оршуулгын зардалд зарцуулагдахаар буяны байгууллагад шилждэг журамтай. Донорт өгнө гэсэн агуулгыг аль нэг шатандаа даатгуулагч гэж өөрчилснөөр, оршуулгад нэмэрлэдэг тэр мөнгийг өгөх боломжгүйд хүрч, энэ байдал үүссэн юм билээ.

-Арай ч яллачихгүй байх гэж итгэж байсан байх л даа...

-Нэгдүгээрт тийм. Буруутай зүйл хийгээгүй юм чинь зөвөөр шийдэгдэнэ гэж байтал алх цохисон. Ингээд л бужигнасан. Шүүх хурал хаалттай ч явагдсан. Хоёрт, сайд өмгөөлөгчийг маань дуудаад “Олон нийтийг оролцуулсан, хэвлэл мэдээллээр турхирсан элдэв зүйл хийхгүй байх нь зүйтэй. Ингэвэл хууль шүүхийн байгууллага руу дайрсан мэт болно, би дэмжиж ажиллана” гэж хэлсэн. Сайд нь салбарынхаа төлөө алхам хийнэ гээд түүний үгэнд итгэсэн. Давж заалдах шатны шүүх хурал хүртэл юу ч дуугараагүй. Эмч, эмнэлгийн байгууллагынхан маань буруу ойлголт дэврээд байна, тайлбарлая гээд хэвлэлийн бага хурал хийх гэж байхад нь болиулсан хүн би өөрөө. Ар гэрийнхнээ чимээгүй байж бай гэж хэлсэн хүн ч би өөрөө. Харин одоо сайд маань яг яаж тусалсныг олж харахгүй л байна.

Нөгөө талаас донорын асуудал өөрөө ил тод сурталчилж болдог сэдэв бас биш юм. Цусны донорыг сурталчилж болно. Гэтэл амьд, амьгүй донор бол эмзэг сэдэв. Үүнийг ойлгодог болохоор аав маань ухаан алдан унаж, зүрх нь 15 минут зогссон тэр хүнд өвчнөөс сэрсний дараа салбартаа зүтгэсээр л үлдсэн. Хэрэв хувиа хичээсэн бол донорын асуудлаас аль эрт гараад явчих байсан биз.

Одоогийн энэ хууль бол анх цусны донорын асуудлыг л зохицуулж байсан. Дараа нь эд, эрхтний асуудлыг нэмж оруулсан. Тийм учраас эмзэг нандин бүх процессыг хамаарч чадаагүй. Төгсөөр нь шийдэх боломж гараагүй. Одоо шинэ хуулийн төсөл яригдаж байна, хэлэлцүүлгийг маш өргөнөөр хийгээсэй, олон талыг харж тусгаасай л гэж хүсэж байна.

-Донорын ар гэр одоо гомдолгүй гээд байгаа юм биш үү?  

-Хэн тэгж байна?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлч бичсэн...

-Нэгдүгээрт, би тэр хүнд итгэдэггүй. Хоёрдугаарт, гомдолгүй гэсэн ч процесс үргэлжилдгээрээ үргэлжилдэг хуультай гэж ойлгож байгаа. Гуравдугаарт, гомдлоо татсан гэж бодохгүй байна. Донорын ээж бол аавыг шоронд суухаар болсонд нь харамсаж байгаагаа л ярьсан байсан. Гомдолгүй гэж хэлсэн тухай би дуулаагүй.

-Шүүхийн мэдээнд ийм өгүүлбэр бий. Хоосон зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулчхаад, дараа нь элэг, бөөр, шөрмөс гэж нөхөж бичсэн гээд. Энэ бол шүүхийн мэдээ учраас хүмүүс гарцаагүй нотолгоо хэмээн итгээд байна. Энд асуудал байгаа юм биш үү?

-Уг нь тийм биш юм байна лээ. https://shuukh.mn/cases дээр ил тавигдсан мэдээллээс харахад энд хоёр өөр зөвшөөрлийн хуудас яригдаж байгаа юм билээ шүү дээ. Хамгийн эхний буюу аавын маань бөглүүлснийг Н.Өнөрцэцэг сэтгүүлч өөрөө дуудаж уншсан. Түүнд бол элэг, бөөр, шөрмөс гээд биччихсэн байгаа. Харин аав зөвшөөрлийн хуудсыг зуруулчхаад явсны дараа ГССҮТ-ийн эмч өвчтөний түүх баяжуулах шалтгаанаар дахин нэг хуудас бөглүүлсэн байсан. Ингэхдээ эд, эрхтэний хэсгийг бөглөлгүй, хоосон зуруулаад, дараа нь нөхөж бичсэн. ГССҮТ-ийн эмчийн өөрийн хэлсэн үгээр энэ асуудал шүүхийн материалд нээлттэй тавигдсан байна лээ. Үүнийг л ярьж байгаа болов уу.

-ГССҮТ-ийн эмч шаардлагагүй, илүү үйлдлийг давтаж хийсэн юм биш үү?

-Дараа нь дахиж ийм хуудас зуруулсныг аав тухайн үед мэдээгүй байсан. ГССҮТ-ийн эмч өөрөө санаачилсан, зуруулсан гэдгээ хэлсэн байна лээ.

-Т.Мөнхсайхан сайд дараа нь уулзаад, “Одоо ер нь тэгээд тэр нэмэртэй юм уу?” гэсэн утгатай үг хэлсэн гэсэн. Энэ яг үнэн юм уу?

-Таван хүний 10 чих сонссон үг л дээ.

-Түүнийг та хэвлэлд нээлттэй ярьсан. Үүнээс хойш ямар нэг асуудал үүссэн үү. Таныг хүн дагаад байгаа гэсэн шүү дээ?

-Анх гуравдугаар сарын 31-нд ийм тохиолдол гарсан. Түүнээс хойш хэд хэд давтагдсан. Өөдөөс гарч ирж зураг авчхаад л гүйгээд явчих жишээтэй. Учир битүүлэг олон зүйлс гарч байгаа.

-Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Цагдаад өгсөн. Энэ этгээдүүдийг олоогүй, хайж байгаа л гэж хариу өгсөн. Өгөөд сар болох гэж байна.

-Юм хоёр талтай байдаг болохоор энэ үйл явдлын сайн тал нь нийгмийн ойлголт нэмэгдсэнд байх шиг. Хэдий амаргүй нөхцөлд байгаа ч аав нь өөрийн биеэр олон хүнд буян болж байна шүү дээ?

-Аав болон эмч, эмнэлгийн ажилтнууд буруутай үйлдэл хийгээгүйг баттай мэдэж байгаа. Дээр ярьсанчлан, энэ том шинжлэх ухааныг эмч нар нь чадвартай, техник технологи нь боломжтой байгаад нутагшуулсан бол дагаад бусад салбар хөгжих ёстой. Эмч нарын маань чадвар бол дэлхийн хэмжээнд үнэлэгддэг шүү дээ. Олон нийт ойлгож, ойлголт нь эерэгээр өөрчлөгдөж байгаад маш их талархаж байгаа. Асуудлыг томоор нь харвал бөөрний дутагдал, элэгний церроз зэрэг өвчин улам л залуужаад байх шиг байна. Элэгний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлээд байдаг. Харин маш том гарц бол энэ салбар шүү дээ. Иймд бид ухармааргүй байна, арай гэж нутагшиж, хөгжиж байсан юмаа засаж сайжруулаад л урагшилмаар байна. Үүн дээр дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах салбарын эмч, мэргэжилтэн, профессорууд ч анхаарч хүлээж байгаагаа мэдэгдээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
74 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2025 08:35

Харамс�##�тай

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:23
Reply to  Зочин

Бид ч бас УДШ-д итгэж байна. Эд эрхтнийг хууран мэхэлж зөвшөөрөлгүй авсан бол хариуцлагаа үүрэх л хэрэгтэй.

TAGNUUL
TAGNUUL
5 сар 8, 2025 22:09
Reply to  Зочин

ERKA BOLIOOOOO

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:38
Reply to  Зочин

Ойлгохгүй байгаан муу,ойлгохыг хүсэхгүй байгаан муу....дахиад унш

Зочин
Зочин
5 сар 8, 2025 08:58

Шүүхдээ итгэж хүлээхээр шийджээ

тогтох
тогтох
5 сар 8, 2025 09:39

Зариг Өнөрөө гэж б�##�ай хүүхэн олон хүнд гай болсон доо энэ хүнд үйл нь ирнэ ээ тэгээд бас улс төр ярина хүнээ таних нь чух�##�.

Zochin
Zochin
5 сар 8, 2025 20:42
Reply to  тогтох

Onrood yaj gai bolson ym hvniig ed erhten hulgai hj moljij awch zarj holjchihood Yun orshool guigaad bga ym yliig n edlvvleh heregtei harinch bag yl ogsond n bayrla yliig n oshoo nemej heregtei

TAGNUUL
TAGNUUL
5 сар 8, 2025 22:08
Reply to  Zochin

Erdenebaataraaa boliooo chi

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:24
Reply to  тогтох

eguur дээр л гарч байсан.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:09
Reply to  тогтох

Би лав Өнөрөө гэж мэдэхгүй энэ хуудаснаас л анх уншиж байсан !

Би Зочин
Би Зочин
5 сар 8, 2025 12:42
Reply to  тогтох

Энэ новшийн хүүхнийг шоронд нь буцааж суулгава л таарна. Энэ �########�д өршөөл үзүүлсэн нь Хүрэлсүхийн маш том �##�даа

Zochin
Zochin
5 сар 8, 2025 20:44

Onroo vneniig n ilchilsen oshoo heden zuun hvniig ed erhten hulgai hiisen be vvgeeree tanai aaw eej chin bayjsan bizdee yliig n oshoo nem

За эрдэнэбаатар өнөрөө та 2 н үнэн илчлэгдэх гээд
За эрдэнэбаатар өнөрөө та 2 н үнэн илчлэгдэх гээд
5 сар 10, 2025 20:00
Reply to  Zochin

Эрдэнэбаатар өнөрөө та 2 их бачимдаж бгаан бна аргагүй аргагүй
Та 2 шиг худлаа новшнуудын бүх зүйл одоо дууссан

TAGNUUL
TAGNUUL
5 сар 9, 2025 02:05
Reply to  Zochin

Uuruuhiinhuu bichij bga zuilee oilgoj bga yu????
hunii gutgen doromjloh huulitai shuu

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:57
Reply to  Zochin

ккк та үнэнээс дэндүү хол бна даа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:17

ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО

Шүүх сайт мэдээлэл уншаад суухуу ?????????
Шүүх сайт мэдээлэл уншаад суухуу ?????????
5 сар 9, 2025 02:07
Reply to  Зочин

Шүүх тэгээд шар хэвлэл үзээд шийддэг үү тээ ?????

Би Зочин
Би Зочин
5 сар 8, 2025 12:43
Reply to  Зочин

Хуц, харин ч ноён нуруутай ухаа лаг бүсгүй байна

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:41

Та нарт мөнгө өгөөгүй учраас ингээд байгаа даа.....мөнгө өгүүлэх гэж....эмч маань зүтгэл гаргасан байна ш дээ....эмчид ямарч буруу �##�гаа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:43

Эхнээсээ буруу шүүсэнг хууль мэддэг хүмүүс хэлээд байгаа шдээ.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:40
Reply to  Зочин

Сүлжээ үүсгэчихсэн юм шиг

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:25
Reply to  Зочин

Хууль мэдээд байх зүйлгүй. Монгол хэл мэддэг бол хэн ч уншаад ойлгоно. Хүнээр хэлүүлээд байх шаардлагагүй.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:44

Батчулуун эмчийн гавьяа Эрүүл мэндийн с�##�барт үнэлж баршгүй

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:45

Өнөрөөгийн өрөвдүүлэх тактик аар анх сэвээнд орсон хэрэг цаашаа явах тусам асууд�##� донортоо ч биш ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Батчулуун эмчийг хорих гэж улайрч янз янзаар үзэж байгаа

Zochin
Zochin
5 сар 8, 2025 20:45
Reply to  Зочин

Horij n zow

Зочин
Зочин
5 сар 8, 2025 10:45

Батчулуун эмчийг сул�##�

EhdЗочин
EhdЗочин
5 сар 8, 2025 12:05

Shaa ci erhtnii naimaa cin barigdsan shd

Хуульч
Хуульч
5 сар 9, 2025 02:09
Reply to  EhdЗочин

Ичээсэй хэн гэдгийг чинь мэднэ шүү !!!!!
Цагдаа дээр уулзанааа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:59
Reply to  EhdЗочин

нотолгоо нь бна уу

EhdЗочин
EhdЗочин
5 сар 9, 2025 00:10
Reply to  Зочин

Shuuh deer notlood yal ugsun alaa

Зочин
Зочин
5 сар 10, 2025 20:02
Reply to  EhdЗочин

Шүүх чинь чиний заавраар яваад бгаа шүү
Энэ бүхэн бүрэн илчлэгдэнэ

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:42
Reply to  EhdЗочин

Нотол...

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 12:43
Reply to  EhdЗочин

Эрүүгийн цагдаа энэ хүнийг хаанаас орж байгааг ш�##�гаарай!!!!!!!

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:27
Reply to  ХУУЛЬЧ

Шүүхээр 2 удаа орсон ! Шүүх шийдсэн асууда л ! Яг одоогоор бол УДШ хура лдаагүй учир энэ хооронд өмнөх шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байна ! Үүнийг чу хуульч бол бус даас илүү мэднэ, ингэж бичмээргүй ! ?

Last edited 12 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
5 сар 8, 2025 12:42
Reply to  EhdЗочин

Helj bga ugendee eze bolooroi Hunii ner turd haldah huulitai shuuuu

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:24
Reply to  Зочин

Ялтны нэр хүнд гэж юу байсын

Хуульч
Хуульч
5 сар 9, 2025 02:11
Reply to  Зочин

Хэн гэдгийг чинь мэднэээ одоо болио чи цагдаа дээр дуудагдана

Би Зочин
Би Зочин
5 сар 8, 2025 12:40

Их ухаантай охин байна. Шударга шүүх байдаг бол аавын чинь хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Танай гэр бүлийг аз жарг�##� ивээх болтугай

Бас нэг шүүхэд нөлөөлөх оролдлого
Бас нэг шүүхэд нөлөөлөх оролдлого
5 сар 8, 2025 13:08

УДШ бууж өгөхгүй байх хэрэгтэй. Шүүхэд нөлөөлөхөөр гадаад дотоодын олон удаагийн оролдлого олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж явуулсныг тооцоорой. Та нар ийм юм ховор л харж байсан байх,

TAGNUUL
TAGNUUL
5 сар 8, 2025 22:07

Erdenebaataraaa chi odooo bolioooooo

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:12

Бараг 6 дахь шүүхэд нөлөөлөх оролдлого нь уу ? Эмч нараар 3 удаа яриулсан, Гадаадаас 2 удаагийн бичиг ирүүлж хэвлэлээр цацуулсан. Одоо энэ.

Ger bul ni
Ger bul ni
5 сар 8, 2025 22:06
Reply to  Зочин

Tanii l harah untsug 1,6 jil yamar ch medeeelel uguugui ger bul huniihee tuluu chadlaaraa l 1 sar uneniig medeellej bn
yu ni buruu bgan bee
umnu ni zarigtai ta nar niilj uhtel huniig gutaan doromjilson.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:43
Reply to  Зочин

Үнэн хэзээ ч оройтохгүй....

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:16

Бид ч бас УДШ-д итгэж байна. Эд эрхтнийг хууран мэхэлж зөвшөөрөлгүй авсан бол хариуцлагаа үүрэх л хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 22:02
Reply to  Зочин

зөвшөөрөлгүй авсан гэж чи нотоллоод бгаа муу

Тагнуулч
Тагнуулч
5 сар 8, 2025 22:01
Reply to  Зочин

hehe HEN chamaig gedgiig medchlee ug ni bn shdee
EMCHIIN GER BUL HOHIROGCH DONOR TALIIN TUHAI UNENDEE GANTS UG HELDEGGUI HUNDERGELTEI HANDDAG SHUU
CHI HETREED BN BGAA SHUU TEREEE HUSVEL

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:46
Reply to  Зочин

Та нар нд-с мөнгө авч чадаагүй чинь....эмчийн буруу биш....чааваас....уужуу ухаан,холч бодол та нарт �##�га.....мөнгө л авах гээд байдаг....танай т�##�ийгаач....та нарын өмнөөс ичиж байгаа даа

Зочин
Зочин
5 сар 8, 2025 13:20

Шүүгчид хохирогчийг нүдэндээ дүрсэлж бодоорой. Хөөрхий за луу эмэгтэй хэдэн хүүхдээ орхиод амь насаа а лдлаа. Ар гэр нь эмч нарыг асуугаад байхаар нь яах вэ дээ , элэг , 2 бөөрийг нь хандивлахаар тохиролцлоо гэж бодоод хүнээ хүлээж аваад тэврээд уйлах гээд хөлөн дээр нь дарта л хөл нь байсангүй. Сайн бодож тунгаах хэрэгтэй.

Last edited 12 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
5 сар 8, 2025 22:04
Reply to  Зочин

Өнрөөгийн зөвшөөрлийн хуудас уншиж бсан бичлэгийг олоод уншаарай шөрмөөөөөс гээд хэлж бна лээ шүү

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:55
Reply to  Зочин

amia aldahad emch nuluulsunuu dairch alsan jolooch ingej medrel yum bichihee boliooo
shurmus avsan gemtelees asuu ta

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:49
Reply to  Зочин

Та нарт ....т�##�ийгаач биш.....мөнгө л хэрэгтэй байгаа ш дээ....тэр мөнгөнд чинь,эмч биш НД буруутай юм биш үү,тэд нарт гомдолоо өгөөч

Зочин
Зочин
5 сар 8, 2025 16:42

Өнөрцэцэг муу ёрын хүүхэн. Хүрэлсүхийн но г олж аваад өршөөгдсөн. Олон хүний амьдр�##�ыг үгүй хийсэн сэтгүүлч өмгөөлөгч Батбаяр гэх мэт. Өмхийрсэн махаа идээд шоронд байх хүн Өнөрцэцэг.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 18:10

ӨТГӨНЧАЦАГ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОСОН.БОС ДОО АЛГАА ХАВСРААД ГУЙ ГЭДЭГ НЬ ЭНЭ ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДААД БАЙГАА ЮМ БИШҮҮ.
ШОРОНГООС ГАРЧ ИРЧИХЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХАДМУУДАА БУРУУТГАЖ СЭВХ ГЭЖ ОРОЛДСОН
ЧАМААС БОЛЖ АЙХТАР ХОХИРЧ БАЙГАА ЭНЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС СЭТГҮҮЛ Ч НЭРТЭЙ ШАНТААЖЧИН ХҮҮХЭН ЧАМТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ШҮҮ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТА ЯМАР ХҮНД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЧИХВЭЭ...ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХҮҮХЭН УЛС НИЙГЭМД ЮУ ХИЙЖ БҮТЭЭВ ,ХЭДЭН ХҮНИЙ АМЬ АВРАВ...

Ззочин
Ззочин
5 сар 8, 2025 18:48

Хүмүүсийг ялгаварлан гадуурхаж эд эрхтний наймаа хийсэн хүн хүртэх юмаа л хүртэх бх. Сайн үйлс гэдэг бол хожоо мөнгө харахгүй үнэн зөвөөр нь хийсэн зүйлийг хэлдэг

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:52
Reply to  Ззочин

hun yalgavarlan gaduurhasan gesen uu ugee bodoj helee

Зочин
Зочин
5 сар 8, 2025 20:01

Нотлох баримтыг т а л бүрээс нь судлаад гарцаа байхгүй энэ хүн буруутай юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөний үндсэн дээр шүүгчид шийдвэр гаргасан байж таарна. 2 шатны шүүхээр ороод ч яллаж байна гэхээр ойлгомжтой биш үү. Шүүгчид тэнэг биш шдээ. Хэн нь ч мэдэгдэхгүй баахан солонгос хүмүүс БНСУ-аас өргөдөл дээд шүүхэд ирүүлж хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийдэг ч байх шиг. Хэний ч аав сайхан. Гэхдээ хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх ёстой юм шүү дээ.

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:52
Reply to  Зочин

trolloo hen gedgiig chine medchlee

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:51
Reply to  Зочин

za trolloo hemjeetei bn shuu

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:00

Шүүх шийдвэрээ өөрчлөхгүй.

Зочин
Зочин
5 сар 8, 2025 22:08
Reply to  Зочин

шүүгчийн өмнөөс шийдвэр гаргадаг лут хүн бнаа

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:50
Reply to  Зочин

mundag hun baih ni

ХУУЛЬЧ
ХУУЛЬЧ
5 сар 8, 2025 21:49
Reply to  Зочин

aan za ta uridchlaad shuukh tanid helsen uu

Зочин
Зочин
5 сар 8, 2025 21:25

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 8, 2025 22:34

Донорын асууд�##� задгайрч,хян�##�тгүй дураараа хүн тонодог болсоны гай.
Хүнийг зориуд үхэх нөхцөл бүрдүүлдэг байд�##� байна.Донор хэрхэн бий болсоныг судлах ёстой,нарийн хян�##�т хэрэгтэй болжээ.

Зочин
Зочин
5 сар 9, 2025 00:01

onoroo setgvvlchin buruu bhgvi shvv m#lnuudaa chini ed erhteng avah ch bsn yumuu hen medhev . ene niigmiin buzar bulai durara avirldagig ilchilj ogch buyn bolj bna

Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:06

Энэ ярилцлагаас харахад Батчулуун эмч буруугүй буруутай хүн нь өөр хүн юм бишүү? Шүүх яагаад буруугүй хүнд ял

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:54

Өнөрцэцэг бол дайсан болсон б�##�ай мөнгөний авгайшдээ.Хүний мууд дуртай новш чи үйлээ үзнэ дээ хараарай.Чамд гоё бна уу баахан хүн доноргүй болоод хорвоогоос явж ,нэг бие муутай эмч шоронд хатаж бна .Сайхан байна уу шантаажчин Өнөрцэцэг ээ

Зочин
Зочин
5 сар 9, 2025 11:24

gulgaich shig nuure nuugaad sonin ym beeee

Зочин
Зочин
5 сар 9, 2025 13:16

Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авах асууд�##� бусад оронд асар ноцтой гэмт хэрэгт тооцогддог, үүний цаана асар их мөнгө эргэлдсэн дэлхийг хамарсан гэмт хэргийн сүлжээ байдаг тул энэ хэргийн эзэн эсвэл бүлэг этгэээдийг илрүүлж хатуу шийтгэн бага дээр нь таслан зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин
5 сар 9, 2025 14:08

Аав хүн охиныгоо хайрласандаа тэгж хэлждээ хөөрхий, хурдан суллаасай билээ, хүмүүс буруу шүүсэн гэдэгтэй би бас сан�##� нэгтэй байгаа.

Зочин
Зочин
5 сар 9, 2025 15:48

Er ni shuuh zov l shiidsen ene bol notstoi asuudal shuu hichneench hunii erkhteng ingej avch baisniig hen ch medehgui erhten shiljuulehed mash unetei shdee ene bol er ni erjtenii naimaa ert ehlesen 1 jishee neeh buyn enee tereedee bish shdee

Oyungerel
Oyungerel
5 сар 10, 2025 18:59

Chaawaas daa hunii eruul mendiin tuluu ywj baigaad iim baidald orson ene huniig bodohoor uruwduud baih ym .eruul mendiig ni bodood sullachihmaar ym daa

Ган
Ган
5 сар 12, 2025 16:53

Тэр п и з д а н ы өнөрөө авгайг хара�##� идээсэй.
Батчулуун эмчийн хэргээс монголын шүүхийн байж байгаа царайг сайн ойлголоо. Зөв бурууг дэнсэлж чаддаггүй юм байна. Бодит нөхцөл байдлыг тогтоож чаддаггүй юм биш үү?

Зочин
Зочин
5 сар 12, 2025 22:47

Эмч гэсэн �##�бан туша�##� эрхээ хэтрүүлэн ашиглаж улс дамжин эрхтний наймаа хтйж харийн банкинд мөнгөа хадг�##�уулан улаи баяжих ын тулд ёс суртахуун эичийн тангарагаа умартан цогцос тонодог бузар чөтгөрийг шийтгэх ёстой , үгүй бол үхсэн хүнээ ч моргт тавих эмчид найдах аогагүй болжээ, үхсэн хүниыг ч тайван явуулчихгүй муу ёртой харгис этгээдүүдиыг хатуу шийтгэхийг шаардаж байна бүү давраа

Холбоотой мэдээ

Back to top button