НИЙГЭМ

“Уйлж л байг, эр хүн юм чинь”

Монгол Улсад эрэгтэйчүүдийн амиа хорлолтын тоо эмэгтэйчүүдийнхээс 5.7 дахин өндөр байна. Монгол эрчүүдийн амиа хорлолтын түвшин сүүлийн жилүүдэд ингэж өссөөр тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэх болжээ. Энэ нь өдөрт 1-2 эрэгтэй амиа хорлодог гэсэн үг юм.

Амиа хорлоно гэдэг амьдрахыг хүсэхээ больсон гэдэг утга. Өөрөөр хэлбэл амьд явах шалтгаан үлдээгүй гэсэн үг. Эдгээр шалтгаанд сэтгэлзүйн эрүүл мэнд, нийгмийн дарамт, архидалт, ажилгүйдэл зэрэг голлож байгааг мэргэжилтнүүд тодорхойлсон байна.

Эр хүн уйлдаггүй юм. Нулимсаа хүнд битгий үзүүл. Муугаа бүү харуул. Хатуу, чанга бай. Энэ бол эрчүүдийг өсгөдөг эцэг, эхийн тогтсон хуучин арга барил. Харин үүний дараа нийгмийн амьдрал “Эр хүн байж битгий” гэдэг хайрцаг бэлдээд хүлээж байна.
“Эр юм байж битгий шалчигана. Дуугүй бай. Уйлаад байгаа юм уу. Тэс, тэвч. Үүргээ ухамсарла. Гэр бүлээ тэжээ. Хариуцлагаа үүр” гэх мэт.

Эр хүний төрмөл бодгаль. Эм хүйсээс хүч тэнхээ, бяр чадал, зориг зэрэг бие төвтэй төрмөл байдлаараа ялгардаг. Гэхдээ энэ нь бүгдийн өмнө иймээрээ байх ёстой гэсэн үг биш. Учир нь “зүрх сэтгэл” гэдэг биегүй эрхтэн мэдрэмжээр дамжуулан хүнийг удирддаг. Аливааг хүлээж авах сэтгэл зүй, харах өнцөг, хариу үйлдэл үзүүлэх байдал хүйс хамаарахгүйгээр хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Тиймээс хүйс рүү хамаатуулах боломжгүй. Уйлах, инээх, баярлах, гомдох, уурлах. Энэ бол илэрхийлэх байдал, тэгш эрх. Атал “эр хүн байж” гээд дотор нь зангируулаад байх буруу, зангираад байх ч буруу. Эцэстээ ойлгогдоогүй эрчүүд амиа хорлоод байгаа юм биш биз.

Өдөрт амиа хорлож байгаа 1-2 эрэгтэй хэн нэгэн хүний хань, эцэг, ах, дүү, найз, хамаатан нь. Ингээд бодоод үзвэл олон хүнд нөлөөтэй. Тиймээс та ч бас ойр байгаа нэгнээ анзаараарай. Үүрч, тээж яваа зүйлийг нь мэддэг бол хааяа ч болов сонсдог, асуудаг байгаарай.

Нөгөө талд энэ асуудлыг ул сууриар нь авч үзэж, чангаар дуугарах цаг иржээ. Нийгмийн захиалга гэж тодорхойлж болох эл асуудалд мэргэжлийнхэн оройлж, анхаарч, хамгаалал үзүүлэх шаардлага үүссэн байна. Хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрхтэй адилтган харж, асуудал дэвшүүлэх хэрэгтэйг статистик ч хэлж байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

охидуудын харьцаа бүүр лалар болсон байлээ

Зочин
Зочин

эр хүн байж чадахгүй бол тэгээд байгалийн шалгарлын хуулиараа шүү дээ

Зочин
Зочин

mongold erchuudiin erhiig hamgaalah gazriin darga ni emegtei hun baidag bizde

Зочин
Зочин

haramsaltai

Зочин
Зочин

БАРУУНЫ НИЙГЭМИЙГ ХАРАХАД УЙЛЖ Л БАЙГ ГЭЭД ОРХИХ НЬ ЭНЭ ҮЙ ОЛОН ГОМОНУУДЫГ ҮҮСЭГСЭН ЮМ ШИГ. ТЭР Ч БҮҮ ХЭЛ ГЭР БҮЛТЭЙ ЭРЧҮҮДИЙН 70% ХУВЬ ЭРЭГТЭЙ БЭЛГИЙН ХАМТРАГЧТАЙ БНА .ЭХНЭР НЬ ГАДАГШ ЯВЛАА НАЙЗ НЬ ГЭЭД НЭГ ЭР БАЙНГА ГЭРТ НЬ БАЙЖ БАЙДАГ МАШ ХЭЦҮҮ МОНГОЛ ХҮН ОЙЛОГОХОД БЭРХ НИЙГЭМ ШҮҮ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

чи өөрөө тэр эрэгтэй найз нь уу

Иргэн
Иргэн

Д.УЛСАА нөхөр, нөхөд чинь ямарч хариуцлага үүрэхгүй, гомоддог байвал маш зүгээр үү??? Бас охидууд аялалын газруудад биеээ үнэлээд байдаг нь /юутупд бий/ чамд сайхан байна уу??? Гэхдээ эр хүнийг эр хүн л байлгах чадвар тогтоох хэрэгтэй байлгүй. Үүнийг 13 наснаас өмнө хийдэг уламжлал байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button