Нийгэм мэдээ

Улсын хэмжээнд төл бойжилт 98.6 хувьтай байна

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 15.1сая (56. 4%) нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар төллөсөн байна.

Эм хонины 7.6 сая буюу 64.2 хувь, эм ямааны 6.5 сая буюу 60.1 хувь, ингэний 52.4 мянга буюу 28.2 хувь, үнээний 604.0 мянга буюу 28.1хувь, гүүний 337.3 мянга буюу 19.3 хувь нь төллөсөн байна.

Гарсан төлийн 98.6хувь буюу 14.9 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 4.8 (47.7%) саяар өссөн байна.

  • Хурганы 7.5 сая буюу 98.9 хувь,
  • ишигний 6.4 сая буюу 98.2,
  • тугалын 596.7 мянга буюу 98.8 хувь,
  • унаганы 334.1 мянга буюу 99.1 хувь,
  • ботгоны 52.1 мянга буюу 99.3 хувь нь бойжсон байна.

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 116.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.3 (98.4%) саяар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.2 хувийг эзэлж байна. Төрлөөр нь авч үзвэл,

  • ямаа 47.5 мянга,
  • хонь 42.5 мянга,
  • үхэр 14. 1 мянга,
  • адуу 12.2 мянга,
  • тэмээ 218 толгой тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 36.5 хувийг хонь, 40.7 хувийг ямаа эзэлж байна.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Ховд аймагт 16.2 (13.9 хувь) мянга, Баян-Өлгий аймагт 11. 8 (10.1хувь) мянга, Архангай аймагт 11. 1(9.6хувь) мянга, Хөвсгөл аймагт 10.3 (8.8хувь) мянга, Увс аймагт 10.0(8.6хувь) мянга, Говь-Алтай аймагт 9.1 (7.8хувь) мянга, Өвөрхангай аймагт 8.4 (7.2%) мянга, Дорнод аймагт 7.5 (6.4хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 72. 4 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 26. 8 мянга (0.1%) нь 2025 оны эхний дөрвөн сард хорогдсон байна. Булган, Говь-Алтай, Архангай, Хэнтий, Баян-Өлгий, Увс, Дорнод, Ховд аймагт 1299-3241 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 75. 1 хувийг эзэлж байна. Харин нийт 1771 толгой хээлтүүлэгч хорогдсны 701 толгой нь ухна, 520 толгой нь хуц, 287 толгой нь бух , 262 толгой нь азарга, 1 толгой буур байна. Улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сард 1.1 мянган толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 6.2 (85.5 хувь) мянган толгойгоор буурсан байна.

Хорогдсон нийт том малын 13.0 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 86.1хувь нь аюулт үзэгдлээр, 0.9 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button