Т.Маргад-Эрдэнэ саналын төлөө сошиал хандалтаа өсгөв үү

Өөрийгөө Төрийн албанд ажилладаг тул завгүй хэмээн Anuxai's fitness show-ний үеэр хэлээд амжсан. Өглөөний дасгалдаа хоцордог, багшийнхаа шаардлагыг хүлээн авдаггүй гэх зэргээр шүүмжлүүлснээр тус нэвтрүүлгийг орхин гарч байсан ч эргэн орсон нэгэн бол сошиал сүлжээнд Margadism нэрээр танигдсан Т.Маргад-Эрдэнэ.
Тэрбээр дөрвөн хоногийн өмнө буюу /2025-05-16/-нд Төрийн ордноос мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийг "Төрийн ордонд ажилладаг гэхэд дэндүү задгай хувцасладаг. Чуулганы танхимын үүдэнд гандангийн тагтаа шиг шавчихдаг" гэх зэргээр олон нийтийн дунд сэтгүүлч, сурвалжлагчдыг чиглэн доромжилсон. Зарим сошиал олны танил хүмүүсийн бусдын талаар баримтгүй ярьсан зүйлс түймэр мэт авалцаж хүрдэг хоруу байдлыг өөрсдийн хандалт болгон ашиглаж байгаагийн нэг хэлбэр юм. Т.Маргад-Эрдэнэ ч мөн санал хураалтынхаа өмнө ийм бүдүүлэг аргыг хэрэглэж сэтгүүлчдийн нэр хүндэд халдав.
Түүнээс баримт, нотолгоо хүсэх нь зүй ёсны хэрэг. Харин тэрбээр өөрийн яриаг батлах баримтыг дагагчиддаа хуваалцаагүй.
Тэгвэл түүний оролцож буй Anuxai's fitness show-ний сошиал санал хураалт өчигдөр /2025-05-19/-ний 21.00 цагт нээгдсэн бөгөөд өөрийнхөө дагагчийг өсгөх, олон нийтийн анхаарлыг татахын тулд бусдын нэр төр, алдар хүндэд халддаг байж боломгүй.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л шүүмж хэлсэн. Сэтгүүлч гээд л хэдэн хөдөөний охид хүүхнүүд тэр хавиар Өнөрөө шиг сэгсэлзээд л хавийн амьтныг дураараа байцааж гүйдгийг болиулах хэрэгтэй
Mundag daichin ohin
Сонин худлаа юи нийтлэхээ болиоч
Yu shaagad bga llrud vd
Isee-n xulantaxi nertei jinxene xudaldagdsan zavxai emiin dvrtei yadruu amitan @!
Sain ywaagaa bitgii ingej bai
Teneg g####i bn da
Амьдрал зохиоогоогүй арай л эрт хэрүүлийн бузар болох вий!!! Уг нь хүүхдээрээ байж айл гэрийн эхнэр болсон бол гэж бодох боллоо!!! Хэтэрхий доль цохисон нөхдүүд л сонирхох вий гэж!!! Уучилаарай