Нийгэм мэдээ

Сүхбаатар дүүрэгт барилгын 11 давхраас 40 настай эрэгтэй унаж амиа алджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 18-нд барилгын 11 давхраас 40 настай эрэгтэй унаж амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал тухайн өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөсмр
Зөөсмр
5 сар 25, 2025 10:53

Bas l nohrin banzal ybdals bsonuu

Уншигч
Уншигч
5 сар 27, 2025 13:26

Цөөхөн монголчууд минь болгоомжтой няхуур байгаачээ харамс�##�тай байна

Холбоотой мэдээ

Back to top button