УЛС ТӨР

Австралид айлчилсан “КАЗИНО СОНИРХОГЧИД”

ХОШИН ГАРГАЛГАА: ГИШҮҮД ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ХУУЛИЙН ОРЧИН СУДЛАХААР КАЗИНО ОРЖЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагаж, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нарын гишүүд Австралид олон улсын чуулганд очсон. Айлчлалын багийн албан ёсны ажил өнгөрсөн долоо хоногийн дундуур дуусч, гишүүд түр амрахаар өөр хот руу жолоогоо залжээ. Энэ хугацаан дахь тэдний казинод буй зураг  олон нийтэд илчлэгдэж, тайлбар хийх шаардлагатай тулгарсан юм.

Тэд дараах тайлбарыг хийгээд байна.

УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: Казиногийн үйл ажиллагаатай орж танилцъя гэдэг үүднээс УИХ-ын гурван гишүүн, Элчин сайдуудтай цуг орсон. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид хэд орсон. Том танхимтай, олон хүн бужигнасан л газар байна лээ. Ороод гарах хооронд бидний зургийг авсан байсан. УИХ-аар Казиногийн тухай хуулийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд казиногийн үйл ажиллагаатай танилцаж, сонирхох зорилгоор л орсон. Сөрөг хүчний зөвлөлийн дарга, өөр бусад олон улсын элчин сайдууд цуг явж байсан юм чинь юу гэж тоглох вэ дээ.

АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ: Сиднейд анх удаа очиж үзлээ. 17-нд бидэнд эл хотын төвийн дурсгалтай газруудыг танилцуулсан. Казиногийн асуудлаар бөөн шуугиан болоод байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна.

-VIP ӨРӨӨНД НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН КАЗИНО ТОГЛОЖ БУЙ БИЧЛЭГ БАЙГАА ЮУ-

Албан ёсоор баримттай дэлгэгдээгүй хэдий ч айлчлалын багт багтсан бусад гишүүдийн VIP өрөөнд казино тоглож буй бичлэг байгаа гэгдэж буй.   Хамгийн сонирхолтой нь, гишүүд яг амрахаар явсан өдрүүддээ казино орсон нь анхаарал татаж байгаа юм. Тэд амрангаа хуулийн төсөл боловсруулах ажил хөөцөлдсөн гэхэд итгэхэд асар бэрх.

О.Баасанхүү гишүүн энэ талаар “Шоронгийн хуулийг судлахын тулд шоронд хоригдож үзэх ёстой билүү. Казиногийн хуулийг батлахын тулд казино орж үздэг юм байна. Садар самууны эсрэг хууль баталбал яах улс юм бол доо” гэж жиргэжээ. Үнэхээр л хэлэх өнцөг.

Манай улс гадаад дотоод явж үзээгүй, баахан “хөдөөний” маягийн, шинэ тутамд анхлан суралцагч УИХ-ын гишүүдтэй болж таарлаа, тэдний тайлбараар бол.  Харин энэ удаа “Эвлүүлэг байна” гэж хэн нь зүтгэсэнгүй. Эрх биш зургаар нотлогдсон тулдаа “Сонирхон үзсэн” гэх үгээр үйлдлээ цайруулаад өнгөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-01-20 15:32

bichleg ni baihgui bol bas hetsudee. taniltssanaas togloogui gej bga. medeellee batalgaajuulahgui ym bol unen gej bas helj bolohgui.

зочин
зочин
2020-01-20 16:23
Reply to  zochin

Би АН-ын хүн. АН-ын удирдлага наад Эрдэнэбаттайгаа ярилцаж, үнэнийг нь олон нийтэд үнэн мэдээлэх хэрэгтэй. Бусад нам яах хамаагүй.

Ахмад
Ахмад
2020-01-20 17:10

Олгой хагаравч тогоондоо гэж. Тамын тогоондоо буц�##�ж байхдаа таарсан ч ул�####�а. Орсон ч яадгийн. Хүн ор гээд байгаа.

Шудрага
Шудрага
2020-01-20 17:31
Reply to  Ахмад

Харин тийм яагаад тэнд ороод гарч ногоо хуцаад байдаг ардчил�##� хаачсым �########�ы газраар орсонч хуний эрхийн асууд�##� торийн ордонд нэгийгээ а

Зочин
Зочин
2020-01-21 11:57
Reply to  Шудрага

Teneghen mini dee, tatwariin munguur kazino toglood zugaatsaad yawaj bno gej uu? tui mai chi ! za

иргэн
иргэн
2020-01-20 17:48
Reply to  Шудрага

Хэн нэгэн биш УИХ-н гишүүд шүү. Эх орноо өрний тулам болгочоод өөр юм үзэж, хэрэгтэйг нь сурч болдоггүй юм уу. Ямар Арадын Эмиритын сайд биш

Зангуу
Зангуу
2020-01-20 17:28

Ер нь юун суртэй �########�нууд вэ казиногоор ороод л гараа биз ороод узээд ганц зуун доллараар тоглоод гарсанч яадгым энийг нэг их улс торжуулээ

Зочин
Зочин
2020-01-20 17:32

Монголчууд чинь ёстой бузартай болжээ Цагаан сараас өмнө заслаа сайн хийцгээ За хүн бүр нэг нэгээсээ 100 м заитй хол явцгаа дандаа ганцаара

Мөөг
Мөөг
2020-01-20 17:49

Өөрсдөө нэг б�##�ай хууль гаргачихаад одоо түүндээ ороогдоод тухайн үедээ болж байв�##� дараагийн үр дүнг харахгүй л хүмүүс шүү дээ.

иргэн
иргэн
2020-01-20 19:48

Удахгүй бичлэг нь гараад ирвэл юу гэх бол

Зочин
Зочин
2020-01-20 19:54

хэн зургийг нь авав гэдэг бас асууд�##� шүү

Туяа
Туяа
2020-01-20 20:07

Ер нь тэгээд төсвийн мөнгөөр үй олноороо явж зуга�##�даг аа болимоор юм.

Зочин
Зочин
2020-01-20 20:54

Гишүүд наад орныхоо тэтгэвэрийн доод хэмжээг сонирхоод ирэхгүй Дэмий казино тэнээд л

Зочин
Зочин
2020-01-20 21:16

Монголдоо байхдаа нээх шударга зарчимч царайлаад. Монголоос нислээ л бол архи ууж хүүхний �######� базлаад, казинодоод өөр яадаг ч юм.

Иргэн
Иргэн
2020-01-21 08:28

УИХ-ын нишүүдээс өөр хүн итгэхгүй байх аа.

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-01-21 13:01

УИХ гэдэг чинь ийм байгаагүй юм,одоо бол гэмт хэрэгтэнүүдийн толгой хоргодох ял завших газар болж хувирсан,шившигийн юм,олон юм яриад яахав,

Холбоотой мэдээ

Back to top button