УЛС ТӨР

Ц.Нямдорж: Казино гэдэг чинь хүмүүс ороод гардаг л газар, юу яриад байгаа юм бэ

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танд хүсэлт хүргүүлсэн. Та хүлээж авсан уу?

-Түүний саналыг хүлээж авсан, уншина. Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт шийднэ.

-Ч.Улаан сайд Монголд хэзээ ирэх вэ?

-Мэдэхгүй. Энэ талаар мэдээлэл алга.

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүнтэй хуралдаж болохгүй юм уу?

-Санал нь адилхан хоёр, хоёроор тэнцчихвэл шийдвэр гардаггүй байхгүй юу. Энийг ойлгож байгаа юу.

Н.НОМТОЙБАЯРЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ХУРАЛДАХ БОЛОМЖГҮЙ

-Хурлыг Н.Номтойбаяр гишүүн нээлттэй явуулах санал гаргасан. Тэгэх боломжтой юу?

-Тийм боломж байхгүй. Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй бичиг илгээсэн. Цаана нь мөрдөн байцаах ажиллагааны нууц гэж зүйл бий. Тиймээс хурлыг хаалттай явуулах ёстой. Н.Номтойбаярын саналыг хорооныхоо гишүүдэд танилцуулна. Түүний хэлсэн болгоноор бүтнэ гэж байхгүй. Бүх шатны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийднэ.

-Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаярыг хэдэн хэрэгт холбогдуулсан юм бол?

-Тэрийг нь тэр прокурор нь ярих байлгүй. За, байз Н.Номтойбаярын сайд байх үедээ хийсэн ажилтай холбоотой нэг асуудал лав байсан. Төрийн ордонд болсон асуудалтай, худал мэдүүлэг өгсөн, сүүлд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан юм ярьсан биз дээ. Тэрийг нь ороосон асуудал бий.

-Тэгэхээр гурван хэрэгт холбогдуулсан гэж ойлгож болох уу?

-Гурван асуудал байна лээ. Хэрэг гэх юм уу юу гэх юм бэ.

-УИХ-ын тухай хуулиараа энэ асуудлыг 48 цагт багтаан шийдвэрлэх хуулийн заалттай. Энэ асуудал юунаас шалтгаалан сунжирсан бэ?

-Улсын ерөнхий прокурор энэ асуудлыг тавихдаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрэн байгаа эсэхийг харгалзах учиртай байсан. Учир нь Лүндээжанцан илт байхгүй байхад энэ асуудлыг тавьсан шүү дээ. Баасан гаригт ажил дууссан, даваа гаригт Н.Номтойбаярын эрхийг түтгэлзүүлэх санал орж ирсэн шүү дээ. Ийм яаруу юм болсон. Адгасан зүйл прокуророос гарсан. Үүнээс болоод 48 цагийн хугацаа асуудал үүсгээд байна. 48 цагт багтаан шийдвэрлэж амжих эсэх гарцыг харгалзах учиртай байсан.

-Австрали улсад айлчлахдаа казинод орсон УИХ-ын зарим гишүүнд хариуцлага тооцох уу?

-Юу яриад байгаа юм бэ. Хүмүүс ороод гардаг л газар шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-21 13:33

казинод улстөрч, төрийн хүн орох хориотой...твою мать

Монгол
Монгол
2020-01-21 13:35

За таминь ээ, Нямдоржийн энэ үгийг сонгууль хүртэл мартав аа. Энэ үг үнэндээ бол төрийн �##�бан хаагчдыг козинод тоглохыг хориглосон Хүрэлсүхи

Иргэн
Иргэн
2020-01-21 14:41

Энэ МАН ын хулгайч Нямдорж гадагшаа явахаараа ,ороод л гардаг, газар нь казино юм байна л даа. Их туршлагатай казиночин Нямдорж мөн!!!

Зочин
Зочин
2020-01-23 11:10

Лүндээжанцан гуа Эрдэнэбат Тогтохсүрэн нар яаж байхав дээ хөөрхий ард түмний татварын мөнгөөр козино тоглоод явж байсан юм чинь ай хөөрхий

Зочин
Зочин
2020-01-23 11:14

Хужаа нарт нэг дарамтлуул нь төр засагт нэг дарамтлуул нь монголчууд бидэнд нуруу тэнэгэр явах заяа дутаж дээ хөөрхий Оросын нэгдэлд очвол

Холбоотой мэдээ

Back to top button