НИЙГЭМНийгэм мэдээ

Дэлхийн морьтнууд төсөл "EQUUS Film Fest"-ийн шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

Соёлын гавьяат зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Уяачдын холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн "EQUUS Film Fest"-ийн “Шилдгийн шилдэг бүтээл”-ийн шагнал хүртжээ. Мөн "Latitude Film Award"-ын онцгой бүтээлийн шагналыг хүртсэн байна.

Тэрбээр "Дэлхийн морьтнууд” төслийг санаачилсан бөгөөд 2022 онд “Гайхамшигт Монгол Адуу” баримтат киног бүтээсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд “Дэлхийг тамгалсан Монгол адуу” киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй.

Харин энэ онд “Нутаг гүйсэн Монгол адуу” баримтат бүтээлээ дэлхийн олон орны үзэгчдийн хүртээл болгожээ. Тэрбээр дээрх бүтээлүүдээрээ олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртээд байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Баяр хүргэе. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье ээ

Back to top button