Нийгэм мэдээ

“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа

Цахим спортын "Counter Strike-2" тоглоомын "The MongolZ" баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд "controlez" буюу Б.Өнөдэлгэрийн гэрээний хугацаа дуусаж, багаас гарч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл "The MongolZ" багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, өдгөө 20 настай "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэжээ.

У.Анарбилэг нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах "StarLadder Budapest Major-2025" тэмцээнд "The Huns Esports" багийн нэрийн дор оролцсон нь түүний олон улсын түвшинд үзүүлсэн хамгийн том амжилт аж. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button