Нийгэм мэдээ

Энэ оны УАШТ-ийг чөлөөтийнхөн эхлүүлнэ

Уламжлал ёсоор оны эхэнд Монгол Улсын аваргууд тодордог. Энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг чөлөөтийнхөн эхлүүлнэ.

Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ оны нэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд улсын аваргуудыг тодруулахаар болжээ. Хуваарийн дагуу нэгдүгээр сарын 8-нд сонгомол, 9-11-нд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсын аваргууд тодорно. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, сонгомол бөхийн 60, 67, 77, 87, 97, +130 кг-ын жингийн ангиллаар явуулах аж.

Ташрамд дурдахад, УАШТ-ий дараа манай тамирчдын оролцох эхний олон улсын тэмцээн нь Иван Ярыгины нэрэмжит гранпри байх юм. Тус тэмцээн ОХУ-ын Красноярск хотод нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button