УЛС ТӨР

У.Хүрэлсүх зөвлөх Б.Мөнхжингөө ГХЯ руу илгээлээ

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томилохыг дэмжсэн байна. Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэгийг элчин сайдаар томилохоор Засгийн газраас дэмжсэн. Үүнтэй холбогдуулан, Б.Мөнхжинг дэд сайдаар томилох саналыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан аж.

Б.Мөнхжин нь 2008 оноос ГХЯ-д ажилласан, Лондонд дипломатчаар сууж  байсан 10 гаруй жилийн ажлын туршлагатай нэгэн юм. Тэрбээр сүүлийн хоёр жилд Ерөнхий сайдын зургаан гадаад айлчлалд зөвлөж ажилласан бөгөөд Оксфордод мэргэжлийн зэргээ дээшлүүлсэн намтартай билээ.

Ерөнхий сайдын зүгээс залуу дипломатч гэдэг утгаар нь Б.Мөнхжинг Д.Цогтбаатар сайдтай нэг баг болж, Гадаад харилцааны салбарын ажилчдын ёс зүй, мэргэжлийн чадварыг сайжруулах, сахилга батыг дээшлүүлэх, сүүлийн үед ихээр унаад байгаа салбарын нэр хүндийг ахиулах даалгавар өгч, уг томилгоог хийж байгаагаа онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-10 23:20

Оксфорд төгссөн мундаг з�##�уу даа, амжилт!

Холбоотой мэдээ

Back to top button