УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Санхүү, хууль, уул уурхайгаар мэргэшсэн хүн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д орно

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компанийн манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тай харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай бус байна гэж дүгнэхээс аргагүй байдалд хүрсэн. Энэ бол хувь хүмүүсийн асуудал бус улсын эрх ашиг. Тийм учир шалгуурыг адилхан өндөр болгосон. Гүний уурхайтай холбоотой мэргэжлийн хүн, төсөл удирдсан хүн байж Монгол улсыг төлөөлнө. Хоёрдугаарт, олон улсын банк санхүүгийн мэргэжлийн хүн байх ёстой. Олон улсын мэргэшсэн эрхзүйч хүн байх зайлшгүй байх хэрэгтэй.

Засгийн газрын хуралдаанд шалгуур үзүүлэлтийг оруулж ирж, сайдуудын саналыг авч батлах хурал боллоо. Олон улсын нийтлэг жишгээр ажлын байрны тодорхойлолтыг авна. Нэг жилийн хугацаатай байна. Ажлын хэсэг гарсан байгаа. Одоо байгаа ТУЗ-ийн гишүүдээс ч гэсэн шалгалт авч тэнцэх, тэнцэхгүйг харна гэж ойлгож болно. Англи хэлний шалгалт бас авна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явах уу, яах вэ гэдгийг ярилцаж байна. Дэлхийн том корпорацтай дэлхийн дүрмээр л ажиллах ёстой.

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө. Бид зөвхөн “Рио Тинто” гэдэг компанитай хамтран ажиллах бус, бусад хувьцаа эзэмшигчтэй ижил тэгш харьцах ёстой. Энэ бол бидний барьж байгаа стратегийн нэг зорилт гэж хэлж болно. Монголын талын ногдол ашгийг хэрхэн наашлуулах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байна.

Маш олон баримтаар баталгаажсан маргаан гарвал Арбитрын шүүх дээр очно. Иймд бид хэлцэл хийхээс өөр гарцгүй. Ингэхийн тулд бид санхүүгийн удирдлагын менежментийн зардал, гаалийн татвар зэрэг нарийн асуудал руу орно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МУ-ын иргэн
МУ-ын иргэн
2020-01-29 17:16

ХУДЛАА ДӨӨ МАНАН-д ИТГЭХГҮЙ БАЙНА. ХҮҮХДҮҮД НЬ ОЧИХ БИЗ ДЭЭ

иргэн
иргэн
2020-01-29 18:11

ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ МЭДЭХГҮЙ Ч ЮМ БАЙХГҮЙ, ЧАДАХ Ч ЮМ БАЙХГҮЙ, ЧАЛЧАА СААРАЛ ГЭГЧЭЭР СҮРЖИГНЭЖ ЧАЛЧСАН ХАЧИН АМЬТАН БАЙНА ШҮҮ.

Irgen
Irgen
2020-01-30 01:52
Reply to  иргэн

Mash zov.Bagabandi metiin hanaj tsaddaggui har birdnuud baih gazar bish shuu.OyunErdeniig demjij baina.Eh oron,ard tumnee gesen zutgel chu

Д. Ганбаатар
Д. Ганбаатар
2020-01-29 20:32
Reply to  иргэн

Чи юугаа мэддэг юм наад хүн чинь үзэлцсээр байгаад Миеэгийн багийг буулгаж чадсан шүү худлаа сүржигнэсэн бол чадахгүй л байсан

Зочин
Зочин
2020-01-29 18:53

улс төрд нөлөөтэй авилгачид л байсан даа...багабандиас өгсүүлээд...

иргэн
иргэн
2020-01-29 21:30

Хэн нь хамаагүй сэтгэлтэй хүн байв�##� боллоо

Зочин
Зочин
2020-01-30 00:02

Одоо баыгаа 3 м�##�аас ш�##�г�##�т авч цаг үрж яадаг бнаа. Шууд хус. Багабандийг бол хусаад ш�##�гах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button