Ерөнхийлөгч Элчин сайдуудын томилгоог зөвшилцөх саналаа буцаан татжээ
Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар 11 улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцэн дэмжсэн билээ. Уг асуудал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнээр Ерөнхийлөгчид хүргэгдсэн. Харин Ерөнхийлөгч 11 Элчин сайдын томилгоог зөвшилцөх саналаа татжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон ч хойшлогдсон байна.
Нэр бүхий 11 хүнийг Элчин сайдаар томилох асуудлыг МАН-ын ээлжит хуралдаанаар хэлэлцээд хоёроос бусдыг нь дэмжих шийдвэр гаргаснаа өнгөрөгч Даваа гарагт танилцуулсан юм. БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ц.Өнөрзаяа, БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох Ч.Бүрэнбаяр нарыг дэмжээгүй билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новширч байвал адилхан новширно ш тээ
Янжуур болон хөр тамхины наймаачин хамсаатангууд оруулж ирж бхад яаж дэмжих билээ
Эрхэм хүндэт ерөнхийлөгч өө, та энэ улс оронд юу болж бужигналдаж байгааг мэдэж байна уу? Тэтгэвэрийн зээл тэглэнэ гэдэг тэнэглэлээ буцаа!!!
айлгүй гэдэг нь
Айлгүй гэж ганц гэрээрээ нутаглаж байгаа айл гэсэн үг. Харин аальгүй гэвэл саваагүй, сээтэгнүүр зантай гэсэн үг.Таных аль нь вэ?
Элчин сайд томилно гэдэг чинь зүгээр л хэн нэгэн ерөнхийлөгч гэдэг нөхрийн тоглоом юм байна. Дэмжигдсэн зарим нөхдийг нь хараарай, онигоо ..
Жонхуугийн 2 хүнийг дэмжээгүй юм байна л даа. Тэгээд л новширч байна