ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын  штабаас  өчигдөр орой мэдээлэл хийж, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж онцолсон юм.

Салбар яамнаас мэдээлснээр, сүүлийн 20 хоногийн хугацаанд нийт 36 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаар халдварт өвчин судлалын төвд 13 хүнийг тусгаарлаад байгаа аж. Сэрэмжлүүлгийн хугацаанд өндөр халуунтай 29 зорчигч улсын хилээр нэвтэрсний 14-ийнх нь онош үгүйсгэгдсэн байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button