УЛС ТӨР
ЧУУЛГАН:Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Байнгын хороод уг асуудлыг хэлэлцээд, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Уг саналын томъёоллоор чуулган дээр санал хураалт явуулах юм. Дөнгөж сая Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхим руу оров.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.