УЛС ТӨР

Г.Занданшатар: Зориуд “бойкотолж” байгаа юм шиг харагдаж байна шүү

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглан хүргүүлсэн.

Энэ хүсэлтийг хүлээн авах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зөв гэж үзсэн юм.

Яг одоо УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Байнгын хорооны шийдвэрийг хэлэлцэх учиртай.

Чуулганы хуралдааны ирц муу байгаа тул УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг зарласан.

Улмаар тэрээр “Зориуд “бойкотолж” байгаа юм шиг харагдаж байна шүү” хэмээн уурссан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button