УЛС ТӨР

Ц.Нямдорж: Та нар Н.Номтойбаярыг янаглан хорлож байна

Н.Номтойбаяр өнөөдөр /2020.01.30/ гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн дунд маргаан өрнөсөн юм.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Бүр чөлөөлөөд энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна. Чөлөөлөгдөх байсан бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэдэг юм. Их муухай юм болж байна” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
***
***

зөнөсөн өвгөн

Zichin
Zichin

Nyamdorjiin zuv

Зочин
Зочин
Reply to  Zichin

Бүгд л калтах юм доо. Одоо чөлөөлж болохгүй авч үлдэнэ!!!

Иргэн
Иргэн

чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан байхад чөлөөлөх ёсгүй гээд байгааг ойлгохгүй бна.

иргэн
иргэн

кэтэдийн тагнуул муу зөнөг дөрвөд өөрөө чөлөөлөгдөж далдарвал таарна

Зочин
Зочин
Reply to  иргэн

Huts aa chi!!!

үнэн худал
үнэн худал

УИХ гишүүн Ц. Нямдорж маш зөв хэлжээ.Өрөө өргөдөл өгөөд гарвал хэсэг хугацааны дараа буруугүй нь нотлогдвол буцаж УИХ орох боломжгү болно. Түр түдгэлзүүлээд шалгуулаад нэр төрөө цэвэрлээд буцаад УИХ суух боломж нь нээлтэй үлдэх нь хувь хүнд ашигтай юм биш үү.Үүн дээр талцаж хуваагдаад байх шаардлага ч байхгүй.Номтойбаярыг жинхэнээсээ хорлож байгаа ХОРОЛМААНУУД БОЛ.М.ЭНХБОЛД МӨНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ ГИШҮҮД. ГИШҮҮД Ч ГЭЖ ДЭЭ БАС Л ДАН НО ТОЙ БЭРТЭГЧИД

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Номтойбаяр өргөдөлдөө чөлөөлөхийг хүссэн бол Их хурал чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ. Намаас хассан, өөрөө хүссэн нь бүрмөсөн чөлөөлөх нөхцөлд хүргэх л болов уу? ! Прокурор бол халдашгүй эрхийг нь түдгэлзүүлж шалгах учиртай байх. Хоёр өөр нөхцөл юм. Одоо бол Их хурлын гишүүнээс эгүүлэн татах буюу бүрмөсөн гаргах нөхцөл үүссэн шиг байна даа.

Иргэн
Иргэн

Нямдорж та шудрага хүн мөн үү?

Иргэн
Иргэн

Энэ гишүүдийн дархан эрх гэдгийг байхгүй болгох хэрэгтэй. Энэ дархан эрхийг ард хулгай ч луйварчид нуугдаад байна .

zochin
zochin

Угаасаа буруутай гэдгээ мэдэж байгаа учраас эргэж ирэхгүй гэдгээ тооцоод өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ойлгомжтой.Маргах юм байхгүй.

huag
huag

2 nuurtei ubgun yumaa

Зочин
Зочин

ЗӨНӨСӨН ЛУЙВАРЧИН НЯМДОРЖ МАН-аас ихээхэн хүн авч дээ... ГЭМТ ХЭРЭГТЭН НОМТОЙБАЯР ЯАХААРАА ЗОЛИОСЛОГДДОГ ЮМ БЭ... БҮҮ ЗӨНӨГЛӨӨЧ...

Холбоотой мэдээ

Back to top button