НИЙГЭМ

МИАТ-ийн онгоц газардаж, Уханиас 31 монгол оюутан эх орондоо ирлээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ.

Тус ажлыг гүйцэтгэхээр МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг тус компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явж буй юм байна.

Яг одоо оюутнуудын халууныг шалган, ХӨСҮТ рүү аваачих гэж буй юм.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, хүн тус бүрийг байршуулах тусгай өрөө бэлдсэн байгаа гэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button