ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо гурав хоногт хоёр дахин өсөж 17 мянга болжээ

Өнөө өглөөний /2020.02.03/ шинэчлэгдсэн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 17238, өвчилсөн байж болзошгүй сэжигтэй тохиолдол 21558, хүнд хэлбэрээр өвчилсөн 2296 хүн байгаа бол нас барсан тохиолдол 361, эдгэрсэн тохиолдол 475 байгаа тухай БНХАУ-ын нэгдсэн тоон бүртгэл явуулж буй ncov.dxy.cn сайтад мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 9720 хүн, сэжигтэй тохиолдол 15238 байгаа бол уг өвчнөөр 213 хүн нас барж, 171 хүн эдгээд байсан юм.

Гурван өдрийн дотор уг тоо хоёр дахин ихэссэн байгааг дээрх статистикаас харж болно.

Харин өнөөдрийн байдлаар Монгол улсад хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч уг вирус албан ёсоор бүртгэгдээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: https://ncov.dxy.cn/

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Smile
Smile

Ix urt xawar blx ni dee xezee zogsox duusax bolix emchlex virus we

Холбоотой мэдээ

Back to top button