УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Үндэсний контент бүтээх уралдаанаар дамжуулж ард иргэдээ соён гэгээрүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.03/ хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан, үндэсний контент боловсруулах чиглэл өглөө. Мөн телевиз, радионуудын дунд үндэсний контентийн уралдаан зарлаж байгаа талаараа мэдээлэв.

Тодруулбал, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг ТВ, радио шалгаруулах уралдааныг зарласан байна.  

Энэ тухайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч энэ хугацаанд хүүхэд залууст үндэсний мэдлэг олгох, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй.  Бид сүүлийн 30 жил уул уурхай ярилаа. Гэтэл урлаг соёл, үндэсний соёл, өв уламжлал, үүх түүх, хүний ёсны талаар сүүлийн жилүүдэд орхигдуулж ирсэн байна. Монголын Үндэсний соёл урлагийн зөвлөлийг байгуулсан. Үндэсний контент бүтээх уралдаанаар дамжуулж ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Радио, телевизээр хүүхэд багачуудад гаднын контентууд их хүрч байна. Тиймээс бид хүүхэд залуустаа зориулж үндэсний контентуудыг хүргэнэ. Эх орноо гэсэн сэтгэлтэй, Монгол орондоо хайртай иргэнийг бий болгохыг Ерөнхий сайдынхаа хувьд, эцэг хүнийхээ хувьд хүсэж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button