ДЭЛХИЙ

Коронавирусээр халдварласан хүний тоо 20 мянгад хүрч, 426 хүн нас бараад байна

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний байдлаар дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 19 мянга 852-д хүрч, 426 хүн нас баржээ. Харин зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээрх тохиолдлыг тоолбол 19 мянга 668 хүн халдварлаж, 425 хүн нас барсан байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр, Хятадын эрх баригчид халдварын тархалт саармагжих төлөв ажиглагдахгүй байгаа тул АНУ-ын мэргэжилтнүүдийг урьж авчрахаар төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч Жадд Дийр, "Манай улсын экспертүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томилсон багийн бүрэлдэхүүнд оруулж, Хятадад ажиллахыг тус улсын засгийн газар зөвшөөрсөн" гэж ярьсан байна.

АНУ-ын хувьд шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн 11 хүн бүртгэгдсэн бол хүний амь эрсдээгүй. Халдвар авагсдын дотор хүнээс хүнд дамжсан хоёр тохиолдол бий хэмээн мэдээлж буй.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button