УЛС ТӨР

Үндсэн хуулийн цэцийн “явуургүй” ШАЛТАГ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өчигдрийн /2020.02.04/ хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх учиртай байв.  Гэвч Үндсэн хуулийн цэц өвчнөөр шалтаглан хуралдаанаа хойшлуулсан нь “инээд хүрэм” шиг хэрнээ “ханиад хүрэм” зүйл болоод байна.

Тодруулбал тус байгууллагаас “Засгийн газраас баталсан тогтоолын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Иймд Үндсэн хуулийн цэц 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтоов” гэжээ.

Хуралдаанаа ийн хойшлуулсан нь улс төрийн зорилготой гэх хардлагыг нийгэмд төрүүлж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хууль батлагдсаны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн улс төрд орж ирэх боломж хаагдсан. Улмаар өмгөөлөгч, хуульчдаар дамжин цэцэд очсон гомдол ийнхүү “анхдагч гацаагаа” хийж эхэлсэн гэх дүр зураг харагдаж байна.

Түүнээс биш нийт есөн гишүүнтэй Үндсэн хуулийн цэцийн, дунд суудлын хуралдаанд ТАВАН гишүүн л суудаг. Гомдол гаргагчтайгаа нийлээд арав гаруй хүн л хуралдах хуралдаанаа ийнхүү коронавирусээр далимдуулсан “явуургүй” шалтгаар хойшлуулчхаж байгаа юм.

Өнөөдөр төрийн хувийн гэлтгүй байгууллагын ажилчид үр хүүхдээ цоожтой хаалганы цаана орхиод ажлаа хийж байгаа эцэг эхчүүд олон байна.  

Үндсэн хуулийн Цэц гэх байгууллагын дээр “хөх тэнгэр” байх учиртай гэгддэг. Гэвч, аль нэг нам, хэн нэг эрх мэдэлтэн байх болж. Энэ нь намуудын хоорондох дайн цэцээр дамжин хийгддэг болсноор илэрхийлэгдэж байх шиг.

Товчхондоо, бол Үндсэн хуулийн цэцийн энэ мэт “явуургүй” шалтаг явахгүй нь ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Үнэхээр том шалтаг байна.

харамсалтай
харамсалтай

ӨГЗӨГ илэгч нарт зав алга уу?

Зочин
Зочин

Юу ч хийхгүй юм бол гэртээ хэвтэцгээж баймаар юм. Тэртэй тэргүй хөгшчүүл голдуу байдаг байх. 5, 6-уулаа нэг өрөөнд ороод 1 асуудал ярьчихаж болохгүй юм бол цалин мөнгөөр ч яаадаг юм.

pkxny
pkxny

бүгдийг нь эмчилгээ тэжээлийг цэг рүү явуул

Зочин
Зочин

АНУС ОДБАЯР байгаа юу

Зочин
Зочин

байгаа байгаа. Өгзөг зүүдлээд л...

bazra
bazra

Arai l heterch bn daa . iim humuus ichihgui turuus tsalin avaad zugeer hevteh gej daanch heleh ug alga.

иргэн
иргэн

ЦЭЦ хуулийн дагуу бус эрх баригч намын дохиураар шийдвэр гаргадаг , төсвийн хөрөнгөөр цалинждаг байх даа. Ийм байгууллагыг ТАТАН БУУЛГА

Холбоотой мэдээ

Back to top button