НИЙГЭМ

С.Чинзориг: Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох журмыг хэлэлцлээ

Өнөөдөр /2020.02.04/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэж буйтай холбоотой тодорхой журмуудыг тус хуралдаанаар хэлэлцүүлсэн тухай ярьсан юм.

С.Чинзориг, “Тэтгэврийн зээлийг тэглэх хууль батлагдсанаас шалтгаалж тэтгэврийн зээлд тодорхой өөрчлөлтүүд оруулж байгаа. Тодруулбал, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээл байж болох тухай хууль гаргаад байна.

Дараа долоо хоногоос Монголбанк болон арилжааны банкуудтай хамтарч, болж өгвөл Цагаан сараас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтоохоор ажиллана” гэсэн юм.

Үргэлжлүүлээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийн 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тухай тогтоол орж байгаа гэдгийг хэлэв. Мөн дараах хоёр журмыг хэлэлцүүлсэн байна:

Нэгт, Тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам
Хоёрт, Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хоёр журам.

Хэрэв дээрх журмуудыг баталбал Эрдэнэс Монгол компани бонд гаргах асуудал жигдэрнэ гэдэг байр суурийг илэрхийллээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ene zailtsan shiidveree butsaana uu. Humuus hariutslagstai baih yostoi

Зочин
Зочин

Хуц АЦ Минь тэр Цаасаар чинь яахын, Хулгайчууд Минь 2020 онд далд ороорой

Иргэд
Иргэд
Reply to  Зочин

Хэзээ өгөх мөнгө вэ. Наад ахмадуудын чинь хэджн хувь нь үлдэх вэ. Зээл аваагүй ахмадуудын ихжнх нь чадал муутай, ядарсан хүмүүс байгаа болаоор энэ төр засаг дээрэлхжн доромжилж байна. Тэр муу цаасаар чинь яах юм. Наад уурхайгаа ч авч чадахгүй байж. Ёстой битгий хуц

Zochin
Zochin

Bitgii shou hiigeed bai naad tsaasaar chin yah vm, ugwul adilhan ug

Mongol
Mongol

Ene man iim l ajil hiilee humuusee songoltoo zov hii iim layultai ene poportoloos bolood dollor yaj osoj bna harj baigaa biz dee ariach dee.

Зочин
Зочин

Үндсэн хууль зөрчиж ахмадуудаа ялгаж болохгүй Адил тэгш 6 саяыг олгоо 6 сая 1 саяын хооронд их зөрөө бна 194 мянган ахмад тэмцэх болно

Холбоотой мэдээ

Back to top button