Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.02.05/ шүүнэ.
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм.
Прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Harj l baiy.ug ni ulaan tsaim gazar deeree barigdsan hereg shude.
Том авлигын,Банкны хэргүүд,Офшорынхон,Бондуудын хулгай,Асемийн дээрэм нэмээд АМНАТ-ийн хулгай гэхчилэн томоохон хэргүүд нэг нь ч шийдэгдээгүй сонгууль хүлээгээд л байж байна. Энэ улсад хууль шүүх дампуурсан шүү дээ. Оймс бандааж хан яриад л чааваас ажил хийсэн нэр зүүхгээд л
онигоотой эр хүн шүүтэй
Даанч яавдаа энэ хүн уг нь оймсондоо ногоон нууна гэж ажилд ороогүй л байх, Шудрага бусын хонгил хаагдаагүй үед хэчнээн бидний үеийн залуучууд мөн үр хүүхдүүд хохирохыг бид таашгүй. Энэ бол нийгмийн оюун санааны тахал