НИЙГЭМ

Халамжийн санхүүжилтийг энэ сарын 10-15-нд ОЛГОНО

Энэ сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжүүдийн хэмжээ нэмэгдэж байна. Учир нь Засгийн газар халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон юм.

Үүгээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсан бол 188 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн асаргааны тэтгэмж сар бүр 76 мянган төгрөг олгодог байсныг 84.500 болгож нэмэгдүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан бол 123.100 төгрөг болгон тус тус  нэмэгдүүлж, шинэчлэн тогтоогоод байгаа юм.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг нэг дор бус шат дараатай олгохоор ажиллаж байгаа аж.

  • Хоёрдугаар сарын 10-нд ахмадуудын “Насны хишиг”-ийн мөнгө,
  • Хоёрдугаар сарын 15-нд Алдарт эхийн одонгийн мөнгө,
  • Хоёрдугаар сарын 18-нд “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгө,
  • Сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус тус олгох талаар мэдээллээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button