НИЙГЭМ

“Оффшор бүсээс төвлөрүүлсэн 300 тэрбумаар тэтгэврийн зээлийг тэглэсэн байж болзошгүй”

Өнөөдөр /2020.02.05/ “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд АТГ (Авилгатай тэмцэх газар)-ын үүдэнд цугларч, асуулга бичиг хүргүүллээ. Тэд оффшор бүсээс “орж ирсэн” гэгдэх 300 тэрбум төгрөг одоо ямар байгууллагын дансанд байна вэ, эрх баригчид юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ зэрэг асуултыг иргэн хүний хардах эрхийн хүрээнд тавьж байна гэсэн байр суурийг илэрхийлцгээсэн юм.

Сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 20-нд АТГ-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү 2019 онд хийгдсэн хяналт шалгалтын явцад оффшор бүсээс 98 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн тухай асуудлаар мэдээлэл хийж байсан билээ.

АРД ТҮМНИЙ МӨНГӨ ГЭЖ БАЙДАГ, ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙХГҮЙ

 “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний хөдөлгөөн”-ий зүгээс, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон нөхцөлийг далимдуулж, дээр дурьдсан 300 орчим тэрбум төгрөгийг эрх баригчид хувийн хэрэгцээнд зарцуулах вий хэмээн хардаж байна гэлээ.

Цаашлаад, “Энэ онд тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэж өгөх хууль батлагдлаа. Үүнд нийт 194 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвлөсөн. Иймээс энэхүү 300 тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг тэглэж байх ч бололцоо харагдаж байна. Бид үүний араас тууштай тэмцэнэ.

Тиймээс энэ мөнгө одоо хаана байна вэ? Юунд зарцуулах гэж байна вэ, эсвэл зарцуулсан бэ? гэдэг асуултыг тавихаар бид өнөөдөр цугларлаа. Мэдээж албаныхан “улсын төсөвт төвлөрүүлсэн” гэхчлэн зүйл ярьцгаана. Ард түмний мөнгө гэж байдаг болохоос төрийн мөнгө гэж байхгүй.

Энэ 300 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө биш. Байгалийн баялгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар олборлон төвлөрүүлсэн мөнгө. Төрийн тамгыг дур мэдэн хулгайлж авч яваад Оюутолгойн гэрээг хийсэн баримт байхад бид одоог хүртэл тэдний толгойг илсээр суух уу?

Ард түмний өмнөөс бид хардаж байна. МАН энэ жилийн сонгуульд хандивгүйгээр оролцоно гэсэн нь сэжиг төрүүлж байна. Тэрний оронд энэ мөнгөөр эмнэлэг барь. 300 тэрбум төгрөгөөр 300 хүүхдийн эмнэлэг барина шүү дээ. Мөнгөтэй холбоотой асуудлыг ил тод болгохыг шаардаж байна” гэсэн юм.

Мөн тэд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг егүүтгэсэн хэрэгт буруутгагдаж буй Т.Содномдаржаа, Б.Чимгээ нарын эрүүдэн шүүгдсэн асуудлыг эргэн сөхөх, тэдний эрхийн төлөө дуугарах хэрэгтэй гэсэн байр суурийг энэ үеэр давхар илэрхийлэв.

Ийнхүү хуран цугласан иргэдээс хоёр төлөөлөл АТГ-ын байр луу орж, асуулга бичгээ хүргүүллээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

Оффшор бүсэд байршуулсан байсан болгон нь хулгайн мөнгө гэж ойлгох нь бүруу, цагаан мөнгө байх боломжтой ! Тэр мөнгөө л Монголын зах зээлд татан эргэлдүүлж байгаа биз ! Түүнээс биш нууж хийсэн мөнгөө оруулаад ирсэн нь юу л бол...........

eej
eej

manaihn negniigee dandaa tamiin togooruu tatj bh umaa.trniihee orond elbgdorj saihnbileg bayrcogt oor hen2 ch bilee td nariig hurdan shiitge shalga geechee

рррро
рррро

Захиалгатай жагсаал хийдэг хэдэн дуракууд л байна

Зочин
Зочин

Офшшорын мөнгө хулгайн мөнгө л байгаа

Холбоотой мэдээ

Back to top button