УЛС ТӨР
БОАЖЯ-ны ТНБД-аар Д.Ганболд томилогдлоо
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг нэр дэвшүүлээд байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор тэрээр БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.
Тэгвэл түүний оронд ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ганболдыг томилсон байна.
Д.Ганболдын хувьд, Сангийн яаманд олон жил ажилласан, хуульч мэргэжилтэй нэгэн юм байна. 2016 оноос хойш ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ажээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.