НИЙГЭМ
Оюутны замын зардал нэмж олгох асуудлыг Засгийн газар дахин хэлэлцэнэ гэжээ

Өнөөдөр /2020.02.05/ гадаадад суралцаж байгаа оюутан залуус Коронавирустэй тэмцэх талаар Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг танилцууллаа.
Ардчилсан оюутны холбооноос таван шаардлагыг хүргүүлсэнд доорх шийдвэрүүдийг гаргажээ.
- Амны хаалтын үнийн хөөрөгдлийг зогсоох-Одоогоос долоо хоногийн өмнө биднийг хэвлэлийн хурал хийж байх үед зах зээл дээр амны хаалтын үнэ 25 дахин өссөн байсан.Бид энэ үнийн хөөрөгдлийг зогсоохыг ШӨХТГ-т шаардаж байсан. Түүнээс хойш дөрөв хоногийн дараа ШӨХТГ-аас амны хаалтын үнийн хөөрөгдлийн талаар судалгаа явуулж, үнэ нь хөөрөгдсөн тал дээр санал нэгдсэн.
- БНХАУ-ын Ухань хотод амьдарч буй 31 оюутан, насанд хүрээгүй нэг хүүхдийг эргүүлэн татах асуудал- Ийнхүү өнгөрсөн Бямба гарагт тэднийг эх оронд нь авч ирсэн.
- 0-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ээлжлэн амраах, цалинтай чөлөө олгох- Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Засгийн газар 0-10 насны хүүхэд нь өвдсөн эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох зөвлөмжийг бүх аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
- Шинэ коронавирус гарсантай холбоотойгоор ирчхээд буцсан 500-с дээш километрт амьдардаг оюутнуудын замын зардлыг нөхөж олгох - Төрийн зүгээс замын зардлыг нэмж олгох асуудлыг гуравдугаар сарын 2-ноос хойш харилцан шийдэх хариу өгсөн.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа амны хаалт зүүх- Үүний дагуу холбогдох төрийн байгууллагын хүмүүс амны хаалтаа хэрэглэж хэвшсэн байна.
Б.БАЙГАЛЬ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюутан Монголдоо гэртээ хариад хөл хорио тавихаар ирэх бол замын зардал нэхэх нь хэр зөв бол? Хамаг бүхнээ төрөөр даалгах гээд л байх юм даа, мэдэхгүй.
mongliin tor tiim bayn boltsiimuu oorsdoo zardlaa daagaad irj boldguimuu buhniig toroos nehdeg arai heterch bna shd bidnii tatbariin mongiig tsatsahaa boli