Нийгмийн

Оймсондоо мөнгө нуусан хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв. Хурлын эцэст Н.Баярсайханаас гадна таван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Хурлын төгсгөлд Дээд шүүхийн даргалагч шүүх Б.Цогт “Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 908 дугаар шийдвэрийг тус тус хяналаа.  Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу юм байна гэж үзэж байна. Ингээд магадлалд дараах өөрчлөлтийг орууллаа.

  1. Давж заалдах шатны шүүхийн магадлан илгээгдэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгох: энэ нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох заалт байсан
  2. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарласан заалтыг мөн хүчингүй болгож байна
  3. Шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийн эрүүгийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгож нэр бүхий зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, бусад шүүгчдэгч нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Харин бусад 19 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа юм.

Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрээр Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсныг давж заалдах шатанд “ял хөнгөн байна” гэж буцаагаад байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button