УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казино тоглож буй зураг дэлгэгдлээ

Өнгөрөгч нэгдүгээр сард Австрали Улсад Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган болж өнгөрсөн.
Энэхүү чуулганд оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдож багагүй дуулиан дэгдээсэн.
Эдгээр гишүүд эх орондоо ирээд “Тоглоогүй, танилцаж сонирхож орсон” гэх боловч эхнээсээ зураг нь дэлгэгдээд эхэлсэн юм.
Мягмар /2020.02.04/ гарагт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын зураг дэлгэгдсэн бол энэ удаад check.mn сайтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож байгаа зураг нийтлэгджээ.
Д.Эрдэнэбат гишүүн Австралиас эргэж ирээд “Лүндээ гишүүнд тоглох мөнгө юу байх вэ дээ” хэмээж байсан билээ.
Ийнхүү тоглоогүй гэх гишүүдийн зурган баримт ар араасаа цуварч байна. Маргааш хэний зураг дэлгэгдэхийг таашгүй нь.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zeelsiin blguidee yamar mungutei bishdee
Тийм ээ, эдгээр гишүүд манай ерөнхийлөгч санаачлаад тэглэчихнэ гэж бодоод зээл авсан байх аа. "Манай дарга нарын зөв" хэ хэ хэ.
Худлаа ярьсанд нь арван жилийн ял оноо.
ishh zailuul yu togolj shalihav manai Lundeed mungu baih bish
Харцагаан та одоо зүгээр байж үзэчий. Яасан жүжиглэж ханахгүй лүд вэ! Тэр эх орноосоо хулгайлсан зүйлээ эргээгээд тушаачих. Цагаан таны нэр төр бол яг одоо тэгтэй тэнцүү байна. Та цагаан биш болжээ.
Харцагаан Та цагаан биш болжээ.