НИЙГЭМ

“С.Эрдэнэ ШИНЭ намтай нийлж, биднийг ажлаа хэвийн хийх боломжгүй болгосон”

Өнөөдөр /2020.02.06/ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийлээ. Тэд хэлэхдээ “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ  “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоог юу ч хийгээгүй мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явуулсан. Тэрбээр тодорхой гурван шаардлага хангаж чадаагүй.

Нэгдүгээрт үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус, хоёрдугаарт хөдөлмөрийн насных биш, гуравдугаарт дээд сургууль төгсөөгүй байсан учраас үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад өрсөлдөх эрхгүй гэж бид үзсэн. Үүнээс хойш С.Эрдэнэ үйлдвэрчний эвлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Цаашлаад Ж.Батзандан тэргүүтэй ШИНЭ нам хамтарч үйлдвэрчний эвлэлийг гутаан доромжилж байна” гэж онцоллоо. Мөн “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилчдын цалинг нэмсэн. Одоо ч дахин нэмэхээр төлөвлөж байгаа юм. Нэг ч хүн ажлаас халагдаагүй. 6700 ажилтан, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан, гавьяаны амралтаа авсан албан хаагчид болон 30 гаруй мянган хүний аж амьдралын баталгаа болж байгаа.

Олон улсын 85-р конвенцийг дагаж мөрддөг. Үйлдвэрчний эвлэлийн дотоод зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах сонирхолтой улстөрчид сонгууль дөхөхөөр олширдгийг иргэд гадарладаг болсон болов уу.

Үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш ажиллаасаар ирсэн. Одоо ч хамтарсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш хэвийн ажилласаар ирсэн. Хамтын гэрээнд, эмэгтэй ажилчид төрсний дараа сар бүр 500 мянган төгрөг авч, хүүхдээ гурван нас хүртэл өөрөө харах боломжийг олгосон.

Мөн гэрээний дагуу 2017, 2018 онд ахмадуудад олгодог тэтгэврийн нэмэгдлийг 50 хувиар нэмж, сар бүр 210 мянган төгрөгний нэмэлт тэтгэвэр олгож байгаа” гэлээ.

Б.БАЙГАЛЬ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Төсөвт ,орох ,мөнгийг цацдаг амиа хоохойлдог халхавч болжээ. Эрдэнэтийн Вант улс гэлтэй. Өмнийн говь бас нэг иймэрхүү. Монголын баялаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button