М.Оюунчимэг: Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа зарахыг хориглосон хууль өргөн барина

Өнөөдөр /2020.02.06/ Өргөдлийн байнгын хороо УИХ-ын 20198 оны намрын чуулганаар хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны байнгын хороонд эцэг эхчүүдээс ерөнхий боловсролын сургуулийн орчны асуудлыг хөндсөн 1000 гаруй өргөдөл ирсэн байна.
Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хороонд ерөнхий боловсролын сургуулийн орчин тойрны газар чөлөөлөлтийн асуудал хүнд байгаа тухай гомдол их ирсэн. Тиймээс байнгын хорооноос нийслэлийн ЧД-ийн 39 дүгээр сургуулийн газрыг чөлөөлж сургуульд нь хүлээлгэж өгсөн. Бид мөн 85 дугаар сургуулийн дэргэд замын тэмдэглэгээг хууль дүрмийнх нь дагуу хийлгүүлсэн. Үүнээс гадна ЕБС-ийн орчимд зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгааг болиулах үүднээс зарагдах ёсгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан. Үүнтэй холбогдуулан хийжүүлсэн ундааг сургуулийн орчинд борлуулахгүй байх хуулийн төсөл өргөн барихаар бэлтгээд байна” хэмээн онцоллоо.
Мөн тэрээр,
-Аюултай хог хаягдал хадгалдаг хуванцар сав, нийлэг уутыг ахуйн хэрэглээнд хэрэглэхийг хязгаарлах чиглэлээр ажилласан. Бидний ажлын үр дүнд Засгийн газраас 189 дүгээр тогтоолоороо нийлэг уутны хэрэглээг хязгаарласан. Түүнчлэн аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулаад байна.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Өргөдлийн байнгын хороо анхаар тавьж ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгч ажилласан. Шат шатанд нь анхаарч явсны үр дүн гарч, нийслэлийн сургууль, эмнэлэг, цэцэрлэгт агаар шүүгч байршуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж ирлээ. Нийслэлийн хэмжээнд бүх уурын зуухуудад агаарын шүүлтүүр тавих ажил 97 хувьтай хэрэгжиж байна.
-Засгийн газраас 40 мянга гаруй айлыг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлсэн. Утаа мэдрэгчийг айлуудад тавих ажил 70 орчим хувьтай явж байна.
-Цахилгаан автобусыг нийслэлд нэвтрүүлэхээр мөн төсөл хэрэгжиж байгаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд Өргөдлийн байнгын хороо энэчлэн анхаарч ажиллаж байна.
-Түрээсийн орон сууцтай холбоотой өргөдөл их ирдэг. Цаашдаа түрээслээд өмчлөх хэлбэр рүү хэрэгжүүлэх хэрэгтэй. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт үүрэг чиглэл өгсний үр дүнд “Буянт-Ухаа 2” хорооллын гацаад байсан барилгын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлүүлсэн.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун ч "том" хууль сэддэг юм бэ. Баталсан хуулиндаа хяналт тавьдаггүй, хяналт тавих ч боломжгүй хуулиуд батлуулдаг байж одоо олон хуулиар яах юм бэ. Дахиж сонгогдоход чинь хэрэгтэй юмуу, Гишүүн ээ. Энэ бол Мэргэжлийн хяналтынхан хөнхөн хийчих ажил санагдах юм. Архи, тамхи гээд элдэв зүйл энд тэндгүй л хараа хяналтгүй худалдаалагдаж, амьжиргаа залгуулахын тулд ил далдаар авч өгөөд л өдийг хүрсэн ш дээ. Бодит амьдралд ийм л байгаа. Дорвитойхон шиг эрүүл мэндэд чиглэсэн зүйл хуульчилбал дээргүй юу хө. Ядаж "БАРС" захыг хүн амын хүнсний эрүүл мэндэд нийцсэн зах болгох талаар ч юмуу, аан?
Өөр өргөн барих хууль чамд олдохгүйнээ.балай авгай минь.зүгээр МҮОНТвдээ сурвалжлагаа хийгээл явж байхгүй УИХлд ямар новшоо хийж байгаан бэ чи?
Сургуулийн орчинд архи, тамхи, хийжүүлсэн ундаа гэвэл зүгээр дээ