УЛС ТӨР

АН: Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулсан нь МАН-ын улс төрийн тавилттай зохиол

Өнөөдөр /2020.02.07/ АН-ын дэд дарга Тэмүүжин, УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал, Б.Дэлгэрмаа, хуульч Ч.Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Одоогоос хоёр хоногийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр АТГ-аас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг саатуулан, 461-р ангид цагдан хориод байгаа юм. Тэднийг ийнхүү саатуулсан нь ойлгомжгүй, улс төрийн тавилттай зохиол хэмээн хардаж байгаагаа тус намаас илэрхийлэв.

Иймд Ардчилсан Намаас нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлалт гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга У.Хүрэлсүхээс шаардлаа.

Энэ талаар  АН-ынхан хэлэхдээ, “2020 хоёрдугаар сарын 05 ны өдөр Ардчилсан намд өндөр албан тушаал хашиж байгаа хоёр албан тушаалтныг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулж баривчилсан нь 2020 оны УИХ-ын сонгууль болохтой холбоотой эрх баригчдын зүгээс зохион байгуулалтайгаар дайрч байгаа акц гэж харж байна. Иймээс манай нам сүүлийн хоёр хоног дараалан хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдлыг сэтгүүлчдэд тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгч, прокурорын хонгил яагаад гаргаж ирэв гэдэгт гайхаж байна” гэлээ.

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ: “Болж буй үйл явцтай холбогдуулан хэд хэдэн баримт ярих ёстой. Нийгмийн даатгалын сан 2005 оноос хойш 47 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж ирсэн. Ц.Уртнасан дарга тухайн үеийн НДГ-ын даргаар ажиллаж эхлээд 268 тэрбум төгрөгийн ашиг орлоготой болгон нэмэгдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 47 тэрбум төгрөг олж байсан байгууллагын орлогыг 268 болтол нь өсгөж, ашигтай ажиллуулсан. Эдгээр тоонуудаас харахад хэн нь хариуцсан ажлаа сайн хийв, хэн нь нийгмийн даатгалын санг хоосруулав гэдэг нь тод харагдаж байна. Улс төрийн зохиолтой, зохион байгуулалттай баривчилгаа явагдлаа. 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг, 2017 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ны 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус тухайн үеийн сайд нарын зөвшөөрлөөр Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Гэтэл Капитал банкны дампуурлаас болж нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байгааг эсэргүүцэж байна. Дээрх шилжүүлгүүдийг хийх үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Н.Номтойбаяр, С.Чинзориг нар тус тус ажиллаж байсан. Тэднээс өмнө ашигтай ажилласан албан тушаалтан хариуцлага тохоож болохгүй”  хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Та нар адилхан ш дээ.

Nar
Nar

Ene Temuujin m#l bas ter 2 toi holbootoi. umuuruud ene novshnuudiig mongoloos zailuulah yumsan esvel uheesei.

ЗОЧИН
ЗОЧИН

луйварчид сандарч бна одоо эрдэнээг

ганаа
ганаа

Луйварчид сандарч байна даа

Зочин
Зочин

Эрдэнэ танай даргатай шууд холбоотой шд нийгмийн даатгалыг нураасан нь үнэн шд одооч гэсэн эрдэнийн хүмүүс л нийгмийн даатгалд ажиллаж л бйагаа шд

ТАх
ТАх

Төрийн албан хаагчдыг улс төрийн намууд өмөөрч хамгаалдаг болоо юу... эсвэл улс төрийн намын гишүүн төрийн алба хааж байсан юм уу...

Холбоотой мэдээ

Back to top button