Нийгмийн
Фейсбүүкээр “коронавирус илэрсэн” гэж ХУДАЛ мэдээлэл тараасан иргэн торгуулжээ
Коронавирус илэрч дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоож байна хэмээн худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, иргэн Э нь 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлжээ.
Тус худал мэдээлэл нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгосон байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас учираа мэдэхгүй нэгнийх нь мэдээллийг түгээсэн байлгүйдээ одоо яахавдээ. Би бас маск хүнсээ зах зээлийн нэмэгдэлгүй үнээр авмаар байгаа болохоор. Хохи нь л гэж хэлмээр байна.