Энтертайнмент

Дуучин Бионсе, Жей Зи нар эсэргүүцэл үзүүлсэн үү

Флорида мужийн Майами Гарденсийн “Hard Rock Stadium” цэнгэлдэх хүрээлэнд АНУ-ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээн болсон билээ. Тус тэмцээнийг дуучин Бионсе, түүний нөхөр Жей Зи нар охины хамт үзжээ.

Энэ үеэр АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд тэд суудлаасаа босохгүй сууж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэднийг чимээгүй эсэргүүцэл үзүүлж байна хэмээн олон нийт ихэд шүүмжилж байгаа юм.

Харин энэ талаар дуучин Жей Зи “Миний эхнэр 2013, 2016 оны Super Bowl дээр дуулж байсан. Бид Ловатог төрийн дуулал дуулахаас өмнө Йоланда Адамсын America the Beautiful үзүүлбэрийн талаар зарим зүйлийг ярилцан сууж байсан. Бидэнд чимээгүй эсэргүүцэл хийх шаардлага байхгүй” хэмээн тайлбарлажээ.

Б.БАЙГАЛЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button