ЭМЯ: Сэжигтэй тохиолдолтой ЕСӨН хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.02.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээллээр нийт тохиолдлын тоо 34722 хүрч, нас баралтын тоо 722, нийт нас баралтын түвшин нь хоёр хувьтай хэвээрээ байна хэмээн мэдээллээ.
БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэнээс нэмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй.
24 улсаас гадна Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн даваа гаригаас эхлэн карантин тогтоосон. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй зургаан тохиолдол байсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг, Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурав, өмнө нь ирсэн хоёр тохиолдол. Дээр нь Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа хэмээн ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү дурдлаа.
Ингээд энэ сарын 7-нд сэжигтэй гэх тохиолдол шинээр ирж тусгаарлагдаагүй байна хэмээн сайн мэдээллэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.