Селена Гомез өөрийн гоо сайхны брэндээ НЭЭНЭ

АНУ-ын алдарт дуучин Селена Гомез сүүлийн үеийн үйл ажиллагаануудад оролцохдоо нүүр будалтын хурц шийдлүүдийг гаргаж байсан нь олон нийтийг шуугиулж байсан билээ.
Тэгвэл дуучин бүсгүй маань инстаграм хуудсаараа дамжуулан “Залуус аа, миний бие өөрийн гэсэн гоо сайхны брэндийг байгуулах хүндтэй төсөл дээр ажиллаад хоёр жилийн нүүрийг үзжээ. Ийнхүү эцэст нь энэ зун Rare Beauty гоо сайхны брэндээ Хойд Америк дахь Sephora-гийн салбаруудад нээх гэж буйгаа албан ёсоор мэдэгдэхэд таатай байна. Брэндийн албан ёсны инстаграм хуудас болох @rarebeauty-г дагаж бидэнтэй нэгдээрэй' хэмээн олон нийтэд мэдэгдсэн юм.
Сонирхуулахад, тус брэндийг түүний энэ онд гаргасан “Rare” цомгийн нэрээр нэрлэсэн аж. Одоогоор ямар, ямар бүтээгдэхүүн худалдаанд гарах тухай тодорхойгүй байна.
Харин брэндийн танилцуулга бичлэгээс ямар бүтээгдэхүүн гарахыг таамаглаж болох юм.
Б.БАЙГАЛЬ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.