ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Өвөрхангайд коронавирусийн сэжигтэй иргэнийг ТУСГААРЛАЛАА

Өнөөдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдлаа.

Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Ард иргэд та бүхэн олноороо нэг дор цугларч нягтрал үүсгэхгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button